ЭМД-ын тухай хуульд 2021 онд дараах өөрчлөлтүүд орно

Хуучирсан мэдээ: 2020.12.20-нд нийтлэгдсэн

ЭМД-ын тухай хуульд 2021 онд дараах өөрчлөлтүүд орно

ЭМД-ын тухай хуульд 2021 онд дараах өөрчлөлтүүд орно

Эрүүл мэндийн даатгалын /ЭМД/ тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх шинэ хуулиар даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлийг хуваалцах, даатгалын үр шимийг хүртээх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхгүй.

Ингэснээр даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх бүрэн боломж бүрдсэн гэсэн үг. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын жилийн дээд хязгаарыг хоёр сая төгрөг байхаар тогтоосон. Гэхдээ энэ дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг.

Шинэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд ЭМД-ын байгууллага стратегийн худалдан авагч болж байна. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд өвчтөний оношоос хамааран зарим эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг төрөөс даадаг бол зарим тусламж үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас хариуцдаг. Тэгвэл хуулийн өөрчлөлтийн хүрээнд төр даах тусламж, үйлчилгээг ЭМД-ын сан руу шилжүүлэн, нэг худалдан авагчийн тогтолцоо руу шилжих болж байна. Ингэснээр ЭМД-ын байгууллага төрөөс болон даатгалын сангаас хариуцдаг бүх тусламж, үйлчилгээнд нэгдсэн хяналт тавьж, тухайн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг нь даатгуулагчид олон улсын эмнэлзүйн удирдамжийн дагуу чанартай тусламж үйлчилгээ үзүүлсэн бол гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явах юм байна. Тодруулбал, ЭМД-ын сангаас даатгуулагчид үзүүлсэн бүх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэх аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ГайхмаарГайхмаар
19
ЗөвЗөв
16
ХахаХаха
16
ХөөрхөнХөөрхөн
12
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж