БЗД-ийн иргэд дараах эмнэлгүүдээс тусламж, үйлчилгээ авна

Хуучирсан мэдээ: 2020.12.20-нд нийтлэгдсэн

БЗД-ийн иргэд дараах эмнэлгүүдээс тусламж, үйлчилгээ авна

БЗД-ийн иргэд дараах эмнэлгүүдээс тусламж, үйлчилгээ авна

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь Covid-19 халдварын шинэ голомтоор бүртгэгдсэн. Тодруулбал, өчигдрийн /2020.12.19/ байдлаар тус эмнэлэгээс Сovid-19 халдвар авсан нь батлагдсан 26 хүн байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтал 803 хүнийг илрүүлж хяналтад авчээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн иргэд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн эмнэлэг, Энэрэл эмнэлэг, харин хүүхдийн тусламж үйлчилгээг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх боломжтой болжээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.ТӨМӨРБААТАР:

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар илэрснээс хойш тохиолдлын ойрын болон дам хавьтлын 1000 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж, ойрын хавьтлуудыг тусгаарлах ажлыг Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй  хамтран зохион байгуулж байна. Бид ойрын хоёр хоногийн хугацаанд  хавьтагчдыг бүрэн тогтоож дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор нөхцөл байдал сайн биш байгаа боловч нийслэлийн хэмжээнд 250 мянган иргэн шинжилгээнд хамрагдсан байгаа. Иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхтэй байгаа нь эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хүндрэл учруулж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж