Шадар сайд Я.Содбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар танхимын гишүүд дундаасаа илүү шинжлэх ухааныг ойлгодог уу, эсвэл Шинжлэх ухааны академийнхан ажил амжуулах гээд тэднийг тэргүүлэгч гишүүдээрээ сонгож тал зассан уу, бүү мэд. Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид өчигдөр хуралдаж, дээрх хоёр сайдыг академийнхаа тэргүүлэгч гишүүд болгожээ.
Мөн Соёлын сайд С.Чулуун, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарыг Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүнээр сонгосон нь улстөрчдөөр түлхүү бүл нэмсэн сонголт болсон юм.
Тус хурлаас мөн Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгчөөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Г.Чулуунбаатарыг, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Б.Авидыг, тэргүүлэгч гишүүдээр академич Д.Рэгдэл, доктор Б.Авид, академич Т.Галбаатар, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, академич Т.Ган-Эрдэнэ, академич С.Нарангэрэл, академич Д.Дашжамц, академич Д.Содномдорж, академич Ц.Лхагвасүрэн, академич Ж.Бямбаа нарыг сонгосон байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ