Гамшгаас хамгаалах сургалт, дадлага болно

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах сургалт, дадлага болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах тухай” А/220 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт зарлан мэдээллийн сургалт, дадлагыг зохион байгуулах үүрэг өглөө.  “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”,  “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах сургалт, дадлагад шаардагдах 7.539.000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэлээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж