Ардчилсан намын их хурлаас уриалга гаргав | News.MN

Ардчилсан намын их хурлаас уриалга гаргав

Ардчилсан намын их хурлаас уриалга гаргав

Ардчилсан намын X их хурал өчигдөр буюу 18-ны өдрийн өглөөний 9:00 цагт эхэлж, 19-ний өдрийн 02:00 цагт амжилттай хуралдаж өндөрлөлөө.

Хоёр өдөр дараалан хуралдахаар товлож байсан намын Их хурал Улаанбаатар хотод цар тахлын шинэ голомт илрэн өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан их хурлын төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу цагийн хуваариа сунгаж хуралдан, хэлэлцэх асуудлаа шийдвэрлэсэн юм.

Тус их хурал Монголд анх удаа цахимаар хуралдаж буй намын их хурал бөгөөд 21 аймаг, нийслэл, есөн дүүргээс нэгэн зэрэг холбогдож хуралдав. Энэ ташрамд дурдахад АН-ын их хурал зүүн хойд Азидаа хамгийн томд тооцогдох цахим хурал боллоо.

Хурлаар АН-ын "Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл"-ийг хэлэлцэн баталсан бөгөөд тус хуралд 1206 төлөөлөгч оролцож, их хуралд 74 төлөөлөгч үг хэлж, давхардсан тоогоор 180 гаруй асуулт, санал гарсныг хэлэлцэн эцэслэлээ. Мөн тус их хурлаар өмнөх намын их хурлаас хойших алдаа оноо, амжилт ололтоо хэлэлцсэн юм.

Хурлын төгсгөлд их хурлын төлөөлөгчдөөс өнөөдрийн нийгмийн амьдралыг дүгнэж уриалга гаргаснаар хурал амжилттай болж өндөрлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин. 2020-12-19 122.201.22.171

С.Эрдэнэ шоронгийн хаалга татхуу АНамаа хуваахуу гэдэг ацан шалаанд унахдаа АНаа хагалах замыг сонгосон нь Хүрэлсүхийн барьцаанд орсон нь юутай аймшиг.АН-ын шудрага гишүүдийн нүд цийж ухаан нь балартсан нь юутай харамсалтай вэ?

Avatar

Dornod 2020-12-19 150.129.141.188

Dornodiin ardchilsan nam MAN daa buuj nairaand orson. Aimgiin udirdlaga agentlagiin darga nar ni avliga heel hahuuli huuli bus bugdiig hiiseer baihad medsen ch medeegui yum shig amaa humhiad baij boloh uu. Halamjiin darga avgain avliga … huuli bus uildluud es zui arhidalt zavgairal shaldan nutsgen zurag sogtuurhaj agsamnasan zurag bichleg aimgiin ard irgediig doromjilsoor baihuu

Avatar

Хотын иргэн 2020-12-19 64.119.19.182

Өчигдөргүй өнөөдөр байхгүй.90 оны бид нарыг хувьсгал ч гэж доромжлоод яахбв дээ.Өнөөдөр 21 зуун гэж цээжээ дэлдэж байгаа та нар бидний бүтээсэн Ардчилалын гавьяагаар л хашгирч бгаа биздээ

Avatar

Зочин 2020-12-19 64.119.22.99

Аз болоход МАН засаглаж байгаа нь яамай даа. АН засагт байгаа бол Ковидаар хэдэн зуун мянгаараа өвчилж, улс дампуурсан байгаа. Цар тахалгүй үед ч тэд эдийн засгийг унагаад тонилдог биз дээ. Ийм нам бусдад заах, ажлыг нь үгүйсгэх гутамшиг мөн. АН нэрээр туг хийсэн хамгийн овлигогүй, луйврын сэтгэлгээтэй этгээдүүд чухам энд нэгдсэнийг цаг хугацаа нотолсоор байна шүү дээ

Avatar

Зочин 2020-12-19 103.50.207.150

Yag unen. Tenger Mongol ornyg hamgaalj baigaa n uneen

Avatar

Капиталист мөнгө хүүлэгч 2020-12-19 64.119.22.141

Ардчиллын буянаар дээрэмдсэн үйлдвэр, байгалиинбаялаг орд газрыг буцааж ард түмэнд өгөх

Avatar

Зочин 2020-12-19 223.62.175.130

Хууль бус хурал.

Avatar

Зочин 2020-12-19 192.82.69.194

Энэ ташрамд дурдахад АН-ын их хурал зүүн хойд Азидаа хамгийн томд тооцогдох цахим хурал боллоо.
AASHINA BIZ

Avatar

Зочин 2020-12-19 66.181.187.38

Хүнд зам заах яах вэ, өөрсдийгөө л хичээ.Ерэн оны партизануудаа үгүйсгэсэн санаа орсон байна.Ингэх хэрэгтэй байсан юм уу, бүү мэд.ЭСВЭЛ ПАРТИЗАНУУД НЬ ЗӨРҮҮДЛЭЭД БАЫГАА ЮМ УУ.

Avatar

Зочин 2020-12-19 202.9.40.229

Энэ нам дандаа л нэг хэрүүл чавганцын үг ярьж гоншигнож байх юм.Ажил хийж байгаа хүн алдаа гаргана. Түүнийг нь зүгээр хэлж өгч болдоггүй юм уу

Avatar

Зочин 2020-12-19 202.9.40.229

Та нар бусдыг шүүмжлээд яах вэ. өөрсдийгөө л хичээ.өөрсдийгөө засчихаад бусдад зааж зааварчил

Avatar

Зочин 2020-12-19 192.82.73.129

Uusdiigee yaj “ zasahiigaa” jaal yarijee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж