Хот тохижилтын ажилд төрийн бус байгууллагууд хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Хот тохижилтын ажилд төрийн бус байгууллагууд хяналт тавина

Нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламж, нохой устгал, төвлөрсөн хогийн цэгийн ажилд хяналт тавих байгууллагуудтай Хотын ерөнхий менежер Б.Бадрал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах, орчны эрүүл ахуйг дээшлүүлэх, хяналт тавихад эдгээр байгууллагуудтай хамтран ажиллах юм.  Ингэснээр иргэдийн ая тухтай эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Энэ жил нийслэлийн хог хаягдлын менежментэд “Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон” ТББ, “Ирээдүйн хөгжлийн хүрээлэн” ТББ, Эрүүл мэндийн бодлогын хүрээлэн ТББ, Ногоон байгууламжийн арчилгаанд “Ногоон байгууламжийн иргэний зөвлөл” ТББ, “Далайн цалгиа” ТББ
Эзэнгүй нохой, муур устгалын ажлын гүйцэтгэгчээр “Базалт нэгдэл“ ХХК Эзэнгүй нохой муур устгал, төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтыг “Бид судлаач” ТББ Улаанбаатар хотын цагны ашиглалт үйлчилгээг Гэрэлтүүлэг чимэглэл компани хариуцан ажиллах юм.

Монголын оюутны холбооны дэргэдэх  Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хог хаягдлын менежментийн хэрэгжилтэнд анхаарч өсвөр үеийнхэн, залуучуудад зориулсан нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулна.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж