Нийслэлийн зах, худалдааны төвүүдэд махны жижиглэнгийн үнэ 300-1500 төгрөгөөр буурсан байна. Тодруулбал, хонины ястай болон цул мах 300-500 төгрөгөөр хямдарч 1 кг нь 7500-8000 болжээ. Мөн үхрийн ястай мах 1 кг нь 9000, цул мах 1 кг нь 10.000 төгрөгөөр тус тус борлуулж байгаа нь өмнөх өдрийнхөөс 150 төгрөгөөр буурсан үнэ юм байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийхэд махны үнэ дээрх ханшаар буурсан байсан аж. Тус газраас өчигдөр /2020.12.18/ Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг, Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах нийт 14 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийжээ. Мөн зах, худалдааны төвүүдээс гадна хүнсний дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ