Сovid-19 халдварыг дотоодод алдсанаар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа хаагдсан нь бага насны хүүхдүүд ахуйн осолд өртөх нь ихэсчээ. Ялангуяа бага насны хүүхдээ харгалзах хүнгүй гэрт нь цоожилж үлдээснээр галд өртөж амь насаа алдах харамсалтай тохиолдол гарсаар байгаа юм.
Он гарснаас хойш гал түймэрт есөн хүүхэд амиа алджээ. Хамгийн сүүлд, энэ сарын 16-нд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд иргэн Б-ийн таван ханатай гэр шатаж, хоёр бяцхан зүрх зогссон харамсалтай хэрэг гарсан. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мэдээлснээр онцгой дэглэмийн үед хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурсан ч ахуйн осолд өртөж бэртэх, улмаар амиа алдах болжээ. Тус газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг “Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ битгий цоожилж үлдээгээч” гэж олон ч удаа холбогдох байгууллага, алба хаагчдаас иргэдэд сэрэмжлүүлэг өгч байгаа. Гэвч хүүхдүүд ахуйн осолд өртөх эрсдэл их байна" гэлээ.
Мөн эцэг, эхчүүд хүүхдээ өвдүүт эмчид үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авдаггүй нь өвчнийг хүндрүүлж, амь нас нь хохирох. Нярай хүүхдээ хэвтээ байдлаар хөхүүлэхдээ ээж нь унтсанаас хөхөөрөө дарж амьсгалыг нь боогдуулах гэх мэт золгүй тохиолдол гарч байгаад анхаарч, аюулгүй, осолгүй орчинд өсгөхөд хараа хяналт хамгаас чухал байгааг албаныхан сэрэмжлүүлж байна.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-12-19 66.181.189.105
Жаргал зовлон ээлжилдэг хорвоо
Зочин 2020-12-19 202.21.108.15
Хүүхдээ өндийж суугаад хөхүүлж бай. Нойрноос болж амьдын тамд уначихгүй байхыг хичээ.
Tugs 2020-12-19 202.9.46.225
Тэр жил одоогийн ерөнхийлөгч (ерөнхийлөгч болоогүй байхдаа) Пүүжээгийн эх орон гэсэн сэтгэл сэртхийлгэсэн нийтлэл бичиж оноо авч байсандаа. Одоо, түүнийг ерөнхийлөгч болсон хойно нь ч байдал хэвээрээ шив…
Зочин 2020-12-19 202.9.46.64
Хүүхдийн наад захын хэрэгцээг хангуйц байдалд хүрснийхээ дараа хүүхэд гаргах шийдвэр гаргадгүйн үр нөлөө.
Jiriin mongol irgen. 2020-12-19 202.9.46.79
Хүүхдийг Монгол гэрт цоожлоод явсанаас ийм хэцүү юм болоод байна уу. Сэтгэл маш өвдөж байна. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Хөрш айлуудаараа , орц, гудмаараа бие биедээ түшиг нөмөр нөөлөгтэй амьдарцгаахсан. Хүмүүнлэгийн олон байгууллагууд болон ялангуяа хороо хэсгүүд ийм амьдралд болоод байгаа үйл явдалд тодорхой дүгнэлт хийгээд шийдэх гарцыг бодох цаг болжээ. Цар тахал бидэнд түр зуурын аюул. Харин бидний бусдыгаа гэх сэтгэл муу байгаа нь энэ насны аюул ч юмуу даа.
SOYOLIIN DOVTOLGOO 2020-12-19 202.55.188.37
Dund angias "Ger bul tuluvlult", "Yos surtahuun tuluvshil", "Sanhuu tuluvlult", "Erh zui", "Eruul orshihuin undes", "Hotjih soyol", … , g.m. hicheeluudiig zaaval programmd oruulj ard irgedee gegeeruuleh bolovsruulah heregtei bainaa. Sots uyeiin SOYOLIIN DOVTOLGOO" shig yum odoo heregtei bn. Uuguul hotiin irged ihenh ni gadagshaa garaad yavtsgaasan hoiguur huduunuus bichig useg tailagdaagui nomiin duu sonsoj uzeegui humuus buunuur orj ireed mash ih osol hereg tuvug garah bolloo.
zochin 2020-12-19 66.181.176.100
OYUNY CHADAWKHI SUUGAAGUY GER BUL BOLOKHOOR IIM BAYGAA YUM , ASARCH , KHAMGAALJ , KHOOLLOJ UNDALJ CHADAKHGUY , zugaagaa yumy umnu tawij ger bul bolno gedeg chini yamar ikh kharyutslaga we gedgiig oilgooguy baysny gay
Зочин 2020-12-19 202.9.46.214
Эмэгтэй хүн ажил хийдэггүй гэртээ байдаг бол ийм юм болохгүй байх байлаа.
Irgen 2020-12-19 192.82.68.20
Get bul bologsod jiremsen ehchuuded surgalt heregtei