Хүүхдүүд гэртээ аюулд орж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.19-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд гэртээ аюулд орж байна

Хүүхдүүд гэртээ аюулд орж байна

Сovid-19 халдварыг дотоодод алдсанаар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа хаагдсан нь бага насны хүүхдүүд ахуйн осолд өртөх нь ихэсчээ. Ялангуяа бага насны хүүхдээ харгалзах хүнгүй гэрт нь цоожилж үлдээснээр галд өртөж амь насаа алдах харамсалтай тохиолдол гарсаар байгаа юм.

Он гарснаас хойш гал түймэрт есөн хүүхэд  амиа алджээ. Хамгийн сүүлд, энэ сарын 16-нд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд иргэн Б-ийн таван ханатай гэр шатаж, хоёр бяцхан зүрх зогссон харамсалтай хэрэг гарсан. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мэдээлснээр онцгой дэглэмийн үед хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурсан ч ахуйн осолд өртөж бэртэх, улмаар амиа алдах болжээ. Тус газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг “Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ битгий цоожилж үлдээгээч” гэж олон ч удаа холбогдох байгууллага, алба хаагчдаас иргэдэд сэрэмжлүүлэг өгч байгаа. Гэвч хүүхдүүд ахуйн осолд өртөх эрсдэл их байна" гэлээ.

Мөн эцэг, эхчүүд хүүхдээ өвдүүт эмчид үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авдаггүй нь өвчнийг хүндрүүлж, амь нас нь хохирох. Нярай хүүхдээ хэвтээ байдлаар хөхүүлэхдээ ээж нь унтсанаас хөхөөрөө дарж амьсгалыг нь боогдуулах гэх мэт золгүй тохиолдол гарч байгаад анхаарч, аюулгүй, осолгүй орчинд өсгөхөд хараа хяналт хамгаас чухал байгааг албаныхан сэрэмжлүүлж байна. 

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж