Дипломат болон албан 230 паспортыг хүчингүй болгов

Хуучирсан мэдээ: 2020.12.19-нд нийтлэгдсэн

Дипломат болон албан 230 паспортыг хүчингүй болгов

Дипломат болон албан 230 паспортыг хүчингүй болгов

Дипломат, албан гадаад паспортын ашиглалтад тавих хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийг үндэслэн 2016-2019 онд олгосон нийт 230 паспорт /дипломат – 34, албан – 196/-ыг хүчингүй болгов.

Энэхүү шийдвэр нь дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдэд тавигдах хариуцлагыг нэмэгдүүлж, паспорт олгох шалгуурыг өндөрсгөх, хадгалах, хяналт тавих ажиллагааг чангатгах чиглэлээр Гадаад харилцааны яамнаас 2020 оны долдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээний нэг хэсэг бөгөөд 3 удаагийн тушаалаар нийт 7293 паспорт буюу 6333 албан, 960 дипломат паспортыг тус тус хүчингүй болгоод байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Хүчингүй болсон паспортын жагсаалтыг дараах холбоосоор үзэх боломжтой.
– Жагсаалт үзэх 1
– Жагсаалт үзэх 2

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж