Амны хаалт зүүгээгүй Чилийн ерөнхийлөгч 3500 доллараар торгуулав

Хуучирсан мэдээ: 2020.12.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Амны хаалт зүүгээгүй Чилийн ерөнхийлөгч 3500 доллараар торгуулав

Амны хаалт зүүгээгүй Чилийн ерөнхийлөгч 3500 доллараар торгуулав

Чили улсын ерөнхийлөгч Себастян Пинера амны хаалт зүүлгүй цар тахлын үеийн дүрэм журмыг зөрчиж 3500 ам.доллараар торгуулсан байна.

Тэрбээр далайн эргийн Качагуа хот дахь гэрийнхээ ойролцоо алхаж яваад нэгэн танихгүй эмэгтэйтэй тааралдсан бөгөөд эмэгтэй ерөнхийлөгчтэйгөө сэлфи хийхийг хүссэн байна.

Удалгүй амны хаалтгүй ерөнхийлөгч болон танихгүй бүсгүйн зураг цахим сүлжээнд тарж, Пинера ч ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйж, зохих торгуулиа төлжээ.

Чили улсад Сovid-19 цар тахлын эсрэг хатуу хорио цээрийн дэглэм хэрэгжиж, зөрчсөн тохиолдолд их хэмжээтэй мөнгөн торгууль оноох, цаашлаад хорих хүртэл арга хэмжээ авч байгаа юм. Тус улсад одоогоор Сovid-19-ийн 580 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 16 мянган хүн нас бараад байна.

Эх сурвалж: US NEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж