АНУ “Moderna”-ийн вакцинд зөвшөөрөл олголоо | News.MN

АНУ “Moderna”-ийн вакцинд зөвшөөрөл олголоо

COVID-19

АНУ “Moderna”-ийн вакцинд зөвшөөрөл олголоо

АНУ “Moderna”-ийн вакцинд зөвшөөрөл олголоо

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг өнөөдөр /2020.12.19/ биотехнологийн “Moderna” компанийн бүтээсэн Сovid-19-ийн эсрэг вакцинд зөвшөөрөл олголоо. Ийнхүү тус улс Сovid-19 өвчний эсрэг хоёр дахь вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхээр болж байна. Долоо хоногийн өмнө тус улсын засаг захиргаа “Pfizer/BioNTech” компаниудын бүтээсэн вакцинд анхны зөвшөөрлийг олгож байв.

“Moderna”-гийн вакцины хувьд 28 хоногийн зайтай хоёр тун хийсний дараа хүнд дархлаа тогтдог бөгөөд хадгалалт, тээвэрлэлтийн горим нь харьцангуй энгийн учир “Pfizer/BionTech”-ийн вакцинаас илүү давуу талтай. Хоёр вакциныг хоёуланг нь уламжлалт бус аргаар буюу вирусийн генетик кодыг ашигладаг “RNA” технологиор бүтээжээ.

Тус вакцинаас АНУ 200 сая тунг авахаар гэрээ хийсэн ба эхний ээлжинд зургаан сая тунг шууд нийлүүлэх боломжтой байгаа аж. Уг вакцин нь Сovid-19 өвчний эсрэг 94 хувийн дархлаа тогтоодог нь туршилтаар батлагдсан.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахмад ннастан 2020-12-19 202.9.40.167

Мэдээж олон жилийн түүхтэй Орос ах нарын Вакцин монголчуудад ээлтэй биз дээ Төр – засаг минь .

Avatar

Зочин 2020-12-19 146.115.161.230

Дөнгөж өчигдөр санамсаргүйгээр лифтэнд таарсан 4хүний 2нь ямар ч вакцин байсан хийлгэхгүй, итгэхгүй байна гээд, 1нь бодож байж болно гэх юм. Америкчууд өөрсдөө ингээд байхыг юу гэж ойлгох вэ? Гэтэл тв ээр томчууд тариа тариулж жүжиг тавиад байдаг.

Avatar

Ганаа 2020-12-19 139.5.218.90

Итгэлтэй зоригтой байх ёстой,аймхай хүн арав үхнэ,зоригтой хүн ганц үхнэ.

Avatar

Zochin 2020-12-19 66.181.161.114

Урагшаа USA

Avatar

Great 2020-12-19 67.81.184.102

Science and scientists are great

Avatar

Зочин 2020-12-19 103.57.95.245

God Bless America 👍👍👍

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж