АНУ-ын Хүнс, эмийн агентлаг өнөөдөр /2020.12.19/ биотехнологийн “Moderna” компанийн бүтээсэн Сovid-19-ийн эсрэг вакцинд зөвшөөрөл олголоо. Ийнхүү тус улс Сovid-19 өвчний эсрэг хоёр дахь вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхээр болж байна. Долоо хоногийн өмнө тус улсын засаг захиргаа “Pfizer/BioNTech” компаниудын бүтээсэн вакцинд анхны зөвшөөрлийг олгож байв.
“Moderna”-гийн вакцины хувьд 28 хоногийн зайтай хоёр тун хийсний дараа хүнд дархлаа тогтдог бөгөөд хадгалалт, тээвэрлэлтийн горим нь харьцангуй энгийн учир “Pfizer/BionTech”-ийн вакцинаас илүү давуу талтай. Хоёр вакциныг хоёуланг нь уламжлалт бус аргаар буюу вирусийн генетик кодыг ашигладаг “RNA” технологиор бүтээжээ.
Тус вакцинаас АНУ 200 сая тунг авахаар гэрээ хийсэн ба эхний ээлжинд зургаан сая тунг шууд нийлүүлэх боломжтой байгаа аж. Уг вакцин нь Сovid-19 өвчний эсрэг 94 хувийн дархлаа тогтоодог нь туршилтаар батлагдсан.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ