Журам гаргаснаар цахилгааны ачаалал буурав

Хуучирсан мэдээ: 2020.12.19-нд нийтлэгдсэн

Журам гаргаснаар цахилгааны ачаалал буурав

Журам гаргаснаар цахилгааны ачаалал буурав

Засгийн газраас аж ахуй нэгж, иргэний хэрэглэсэн цахилгааны төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргасны дараа ачаалал нэмэгдэж, тооцоолсноос хоёр дахин буюу 200 мВт хүртэл өссөн юм.

Энэ нь эрчим хүчний системийн хэмжээнд эрсдэл дагуулж болзошгүй нөхцөл үүсгэсэн тул Эрчим хүчний яамнаас журам гарган, цахилгааны илүү төлөлтийг иргэн, аж ахуй нэгж өөрсдөө хариуцах зохицуулалт хийсэн нь эрчим хүчний хэрэглээг 50-75 мВт-аар бууруулсан байна. Ингэхдээ орон сууц, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны ачаалал 5-10 хувиар буурсан болохыг албаныхан тодотголоо.

Монгол  Улс өвлийн оргил ачааллын үед нэг өдөрт 1300 мВт цахилгаан хэрэглэдэг. Үүний 200 мВт-ыг ОХУ-аас импортолдог юм. Харин журам гаргаж, нарийн зохицуулалт хийгээгүй бол ОХУ-аас импортлох эрчим хүчийг нэмэгдүүлэх, мөн улсын хэмжээнд тодорхой цагийн хуваарийн дагуу эрчим хүчний хязгаарлалт хийж, аюулгүй байдлыг хангах нөхцөл байдал үүсгээд байсан билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж