Гэртээ ямар үед амны хаалт зүүх вэ?

Хуучирсан мэдээ: 2020.12.19-нд нийтлэгдсэн

Гэртээ ямар үед амны хаалт зүүх вэ?

Гэртээ ямар үед амны хаалт зүүх вэ?

Сovid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх энгийн найдвартай арга нь амны хаалт тогтмол зүүж, гараа тогтмол угаах юм. Иймд Эрүүл мэндийн яамнаас иргэдэд “амны хаалтаа зүү, гараа тогтмол угаа, хүн хоорондын зай барь, аль болох гэртээ байхыг зөвлөж буй. Хэрэв олон хүнтэй газраар үйлчлүүлсэн бол гэртээ орохдоо эрүүл ахуйн дэглэмийг  сахих талаар Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ. Үүнд,

Гэртээ орох үед:

  • Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх
  • Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх
  • Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях
  • Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх
  • Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах
  • Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах
  • Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх зэргийг анхаарах шаардлагатай юм байна.

Гэртээ байх үедээ худалдан авсан хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлыг сайтар арчих, хүний гар олон хүрдэг хэсгийг цэвэрлэж ариутгах, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийхийг зөвлөж байгаа юм. Мөн Эрүүл мэндийн яамны зөвлөснөөр гэртээ байх үедээ амны хаалт зүүх шаардлагагүй. Гэвч  гэр бүлийн гишүүдээс ханиалгаж найтаах шинж тэмдэг илэрсэн үед амны хаалт зүүх, утсаар зөвлөгөө мэдээлэл авах юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж