Улсын дээд шүүх Г.Солтаны ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

Улсын дээд шүүх Г.Солтаны ялыг хэвээр үлдээв

Улсын дээд шүүх Г.Солтаны ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Солтанд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр (2020.12.18) хэлэлцжээ. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны долдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд, Г.Солтаныг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэгт хатгагчаар оролцон үйлдсэн гэм буруутайд тооцож,  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулсан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг есдүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж