2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 33 хувьцаат компанийн 5,211,915,853.86 төгрөгийн үнийн дүн бүхий 1,557,974 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +8.85%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +4.52%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бинсэ" ХК (BHR -8.33%) болон "Женко тур бюро" ХК (JTB -7.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 18,059 ширхэг нэгж эрхийг нийт 1,889,466 төгрөгөөр арилжаалсан байна.
Энэ өдөр багцын арилжаанд нийт 6,300,000 ширхэг үнэт цаас 277,200,000 төгрөгөөр арилжигдсан байна.
"Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн" ХХК нь Канадын Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаагаа Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлснээр нийт зах зээлийн үнэлгээ 246,685,581,079.47 төгрөгөөр нэмэгдсэн болно.
ТOP-20 индекс 2.25 хувиар өсөж, 18343.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,874,343,436,285.01 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ