"Дэлхийн шилдэг тамирчин"-аар Хабиб Нурмагомедов тодорчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

"Дэлхийн шилдэг тамирчин"-аар Хабиб Нурмагомедов тодорчээ

"Дэлхийн шилдэг тамирчин"-аар Хабиб Нурмагомедов тодорчээ

Их Британийн BBC агентлагаас жил бүр тодруулдаг "Дэлхийн шилдэг тамирчин"-аар энэ жил мэргэжлийн холимог тулааны од Хабиб Нурмагомедов тодорчээ.

Өдгөө 32 настай орос тулаанчийн хувьд хамгийн сүүлд өнгөрсөн аравдугаар сард Америкийн тулаанч Жастин Гэтжиг буулган авч, замналынхаа 29 дэх ялалтаа авсан. Тэрбээр энэхүү тулаанаас сар гаруйн өмнө аавыгаа алдаж, хүнд байдалд байсан ч тулаанаа хийсэн. Мэргэжлийн холимог тулааны бүх цаг үеийн шилдгүүдийн нэгд зүй ёсоор орох Хабиб Нурмагомедов тулааны дараа зодог тайлж буйгаа шууд зарласан билээ.

Хабиб Нурмагомедов UFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ гурван удаа хамгаалж, 29 ялж, ганц ч ялагдаагүй үзүүлэлттэй. Түүнтэй энэ жил дээрх шагналын төлөө Шведийн тулгууртай харайлтын тамирчин Арман Дюплантис, NBA-ийн аваргын цомыг дөрөв дэх удаагаа хүртээд буй Леброн Жеймс, Америкийн гольфчин Дастин Жонсон, Францын эмэгтэй хөлбөмбөгч Венди Ренар, Ирландын боксчин Кэти Тэйлор нар өрсөлджээ.

Өнгөрсөн жил "Дэлхийн шилдэг тамирчин"-аар Лондоны марафонд дөрөв дэх удаагаа түрүүлсэн, хоёр цагийн дотор марафон дуусгасан анхны гүйгч, Кенийн тамирчин Элиуд Кипчоге тодорч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж