ОХУ 3-4 сар үйлчилдэг “хөнгөн” вакцин гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

COVID-19

ОХУ 3-4 сар үйлчилдэг “хөнгөн” вакцин гаргажээ

ОХУ 3-4 сар үйлчилдэг “хөнгөн” вакцин гаргажээ

“Sputnik V” вакцин гарган авсан ОХУ-ын Гамелейн нэрэмжит судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд 3-4 сарын хугацаанд дархлаа тогтоох Covid-19-ийн эсрэг “хөнгөн” вакцин гаргажээ. “Sputnik V Light” хэмээх энэхүү вакцины "Спутник V-лайт" хэмээх вакцины эмнэлзүйн туршилт явуулах зардлыг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан даах юм байна.

Энэхүү вакцин нь гурван долоо хоногийн дотор дархлаа тогтоож, 3-4 сар үйлчилдэг аж. “Sputnik V Light” буюу “хөнгөн вакцин”-ы дархлаа тогтоох чадвар 85 орчим хувь бөгөөд өндөр настнуудын хувь үүнээс ч бага байх магадлалтай аж.

Нас баралтын хувь өндөр байгаа улс орнуудад вирусийн тархалтыг богино хугацаанд хязгаарлахын тулд уг вакциныг хэрэглэвэл үр дүнтэй гэж вакцин бүтээгчид онцолжээ. Мөн энэхүү вакциныг дэлхийн бусад улс орнуудад шууд нийлүүлэх, эсвэл нутаг дэвсгэрт нь Оросын технологиор үйлдвэрлэх боломжтойг дурдсан байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж