Г.Дамдинням: Уригчийг хариуцлагажуулах ёстой

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

Г.Дамдинням: Уригчийг хариуцлагажуулах ёстой

Г.Дамдинням: Уригчийг хариуцлагажуулах ёстой

УИХ-ын өнөөдөр (2020.12.18)-ийн нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр олон гишүүн байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Хуульд гадаадын иргэнийг уригчийг хариуцлагажуулах асуудлыг оруулмаар байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаа гаргаж, урьсан ААН, байгууллага гадаадын иргэнийг уригч гэж тодорхойлсон байгаа. Гэтэл Монгол Улсын хилээр орж ирснээс хойш буцан гарах хүртэлх хугацаанд гадаадын иргэнийг Монгол Улсын хууль журмын хүрээнд баталгаа гаргах байдлаар энэ хуульд оруулж үүрэгжүүлэхгүй бол визний бизнес бий болчхоод байна.

Ямар ч хамаагүй хүнийг судалгаагүйгээр урьдаг. Виз зуучилдаг хүмүүстэйгээ хамтарч ажилладаг. Орж ирсэн хүмүүс нь визний ангилал зөрчиж, ажил хийж, гэмт хэрэгт орооцолддог асуудал их гардаг. Уригчийн үүргийг нэмэгдүүлснээр хариуцлага нэмэгдэнэ. Гадаадын иргэдийн оруулж ирдэг, урьдаг хүмүүс хариуцлагатай болно. Мөн энэ төслийн 22.12-т нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчинд өвчилсөн шинж тэмдэг илэрсэн этгээд байвал Монгол Улсын хилээр орохыг хориглох, өвчний жагсаалтыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан саналаар батална гэжээ.

Өвчтөнийг өвчний жагсаалтаар батлах байдлаар оруулж ирж байгаа нь буруу. Өвчилснийг нь хэн хэрхэн тогтоох вэ? Шинж тэмдэг илэрсэн бол оруулахгүй гэж журамлах ёстой. Гадаадын иргэдэд олгох визний хугацаа 90 хоног байсныг 120 хоног болгон нэмэгдүүлэх төсөл оруулж ирсэн. Нэгэнт визний хугацааг 120 хоног болгон өөрчилж байгаа бол хуульд байсан 90 хоногийг өөрчлөх ёстой" гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж