Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Ааваа танд хайртай

 08.Aug.2010
Би энэ үгийг энэ насандаа аавдаа
өөрийн амаар хэлж хэзээ ч чадахгүй байх. Гэхдээ энд ингээд хэлж байгаа
нь бусдын нүдэнд өөрийгөө зөвтгөж аавдаа үнэхээр хайртай гэдгээ харуулах
гэсэн өчүүхэн миний бодол юм уу даа. Аавыгаа би хэзээ ч баярлуулж
байгаагүй ээ, бүр хэзээ ч гэж хэлж болно. Харин дотроо өмөөрч, харамлаж
байсан уу гэвэл үргэлж гэж бардам хэлнэ. Хүний эцэг хал нь гаднаа хайр
нь дотроо гэдэг шиг хэзээ ч нулимсаа үзүүлэхгүй мөртлөө дотроо уйлаад
байгааг нь би мэдэрдэг, сонсдог. Өнөөдөр аавуудын баярын өдөр гэнэ,
хүнээс сонслоо, сонссон ч утасдаад баяр хүргэх зориг надад байсангүй.
Хахир хатуу зантай мэт харагддаг ч гэлээ миний аав хайр энэрэл, халуун
дулаан, сайн сайханыг үргэлж боддог гэдгийг би ойлгодог. Нүгэл буян гэж
хэдийгээр сүсэглэхгүй ч нүднийхээ харцаар буруу зүйл гэдгийг ойлгуулаад
байдаг аавдаа би хайртай.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж