“Айзам” хамтлагийн Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

“Айзам” хамтлагийн Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэв

“Айзам” хамтлагийн Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэв

“Айзам” хамтлагийг үүсгэн байгуулагч, хөгжим, ая зохиогч Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэжээ. Түүнд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг рок попын уран бүтээлчид хамтран өнгөрөгч арваннэгдүгээр сарын 13-нд “UB Palace”-ын концертын их танхимд хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшилсон юм.

“Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан “Sing together” хэмээх лайваар рок попын уран бүтээлчид яриа өрнүүлж, “Айзам” хамтлагийн үүсгэн байгуулагч Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэсэн тухай дуулгасан. Өдгөө Д.Ганболд Баянгол дүүрэгт байрлах шинэхэн гурван өрөө байрандаа нүүж ороод байгаа аж.

Сүүлийн 30 жил урлагийн тайз, уран бүтээлээс холдсон тэрбээр автомашины осолд орсон тухайгаа хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж байв. Тэрбээр “Дахиад ганцхан удаа тайзан дээр гарчхаад нүд аних юмсан” гэж үзэгч түмэндээ хэлж бaйсан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж