Ардчилсан намын Их хурал өнөөдөр, маргааш хоёр үргэлжилж байна. Энэ их хурлыг дүрмийн бус гэж АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Ардчилсан намын X их хурлыг дүрмийн бус гэж хэлсэн. Харин намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан дүрмийн дагуу явж байгаа гэсэн тайлбарыг өгөөд буй. Дүрмийн дагуу гээд 1200 гаруй төлөөлөгч оролцож байгаа Их хурал яагаад дүрмийн бус гэж?
-Хүмүүс цуглуулаад, хуралдсанаараа их хурал болчихгүй шүү дээ. Ардчилсан нам өөрөө дүрэмтэй. Аливаа байгууллага, улс орон, хувь айл, хүүхдүүд ч дүрэмтэй тоглож, дүрэм зөрчвөл булхайцлаа гэж ярьдаг. Тэгэхээр дүрэмгүй зүйл гэж үгүй. Үндэсний хэмжээний нам болох Ардчилсан нам Үндсэн дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Тэр дүрмийн хүрээнд л үйл ажиллагаа явуулах ёстой. Түүнээс хэн нэгэн өөртөө ашигтайгаар хэсэг бүлэг хүмүүс цуглуулж, их хурал, ҮБХ зэрэг дуртай хурлаа хийж, түүнээс гарсан шийдвэрийг хууль ёсны юм шиг яриад явах юм бол замбараагүй байдалд орно.
Монгол Улс өөрийн гэсэн Үндсэн хуультай, энэ хуулиас салбарласан маш олон хууль өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Хууль бүр өөрийн гэсэн эрх, хэмжээ тогтоодог. Түүн шиг Ардчилсан намын Үндсэн дүрэм бол энэ намын дотоод үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоож өгсөн намын Үндсэн хууль.
Намынхаа Үндсэн дүрмийг барьж ажиллах нь Улс төрийн намын тухай болон бусад хуулиар хүлээсэн үүрэг. Үүнийг зөрчих эрх хэнд ч байхгүй. Дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь дүрэмд заасан заалтуудаас харагдана. Нэгэнт дүрэм зөрчсөн учраас дүрмийн бус байна гэж хэлээд байгаа юм. Ц.Туваан гэдэг хүнд би түр эрх шилжүүлсэн. Би намын даргын эрхийн мэдлийг бус намын дүрэмд заасан намын тамга, тэмдгийг дараагийн шинээр сонгогдсон намын даргад шилжүүлэн өгөх үүргийг түр шилжүүлсэн. Түүнээс намын дүрэмд өөрчлөлт оруулж, албан тушаалд хүн томилох, өөрийгөө өргөмжлөх зэрэг намын даргын эрх мэдлийг хэрэгжүүлээд яв гэдэг эрх олгоогүй.
Өнөөдрийг хүртэл Улсын дээд шүүх, УБЕГ-ын бүртгэлд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа. Манай намын Үндсэн дүрмийн хорооноос өнгөрсөн долдугаар сард гарсан тогтоолоор ч би өнөөдөр намын дарга хэвээрээ байгаа. Хэрэв эрх зүйн чадамжтай гэж үзэж, намын их хурлыг хуралдуулах эсэхийг би шийдэх эрхтэй. Үндэсний бодлогын хороо (ҮБХ) үндсэн дүрмээр сонгуульд олонх болоогүй бол сонгууль болсноос хойш 30 хоногийн дотор хуралдаж, дараагийн их хурлыг зарлах үүрэгтэй. Харамсалтай нь, сонгуулиас хойш 30 хоногийн дараа ҮБХ хуралдуулахаар зарласан боловч ирц хүрээгүй, чадамж алдагдсан.
Өчигдөр ҮБХ цахимаар хуралдсан. Хуралдаан 240 хүний ирцтэй эхэлсэн ч дуусахдаа цахим хуралд бүртгэлтэй 11 хүн оролцсоноос 10 орчим хүн нь техникийн ажилтан байсан. Саналын эрхтэй 95 хүн байсан гэсэн үг. 240 хүний ирцтэй эхэлсэн ч саналын эрхтэй нь цөөхөн байсан учраас тэр хурлаас гарсан бүх шийдвэр олонхын дэмжлэг аваагүй, хүчингүй гэсэн үг. Манай намын үндсэн дүрмийн хуралдааны нийтлэг журмын 3.7-д “Хуралдааны ирцэд бүртгэгдсэн боловч санал хураалтад оролцоогүй гишүүнийг тухайн асуудлаар дэмжээгүй санал гаргасанд тооцно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, ҮБХ-ны хурал 240 хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн ч санал хураалт явахад 95 хүн оролцсон гэдэг нь тухайн асуудлууд бүгд олонхын дэмжлэг аваагүй, дэмжээгүйд тооцогдоно гэсэн үг. Ийм зүйлийг хүртэл ойлгохгүй, ҮБХ-ны хуралдаанаар X их хурлын тов зарлах, үндсэн дүрмийн өөрчлөлт хоёул унасан байхад энэ Их хурал юу хэлэлцээд байгааг ойлгохгүй байна.
Би X их хурал хуралдуулах шийдвэрийг долдугаар сарын 2-ны өдөр гаргаж, бүх гишүүдийн саналаар сонгогдсон намын даргыг батлах, бусад гэсэн заалттайгаар тушаал гаргасан. Харамсалтай нь, энэ намын тамгыг шилжүүлэх түр эрх авсан Ц.Туваан дарга тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан. Өнөөдөр дүрмийн бус хурал хуралдуулж, түүнийгээ хууль ёсны мэт яриад явж байна. Тиймээс би намын дарга хэвээр байгаа учраас тушаал гаргасан.
"НАМЫН ТАМГЫГ ДҮРМИЙН БУС ЗҮЙЛД АШИГЛАСАН УЧРААС ТАМГЫГ БУЦААХЫГ ТУШААСАН"
–Та одоогоор АН-ын албан ёсны дарга гэлээ. Ямар тушаал гаргасан юм бэ?
-Би өнгөрсөн зургаан сарын хугацаанд өөрийгөө хариуцлага хүлээсэн гээд, намын дотоод асуудалд оролцохгүй, намын дараа дараагийн шинэчлэлд саад болохгүй юмсан гэж, үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулах юмсан гэж тэвчээртэй дуугүй байсан. Намын даргын түр эрх олгосон шийдвэрийг цуцлах тушаал гаргасан. Мөн Ардчилсан намын тамгыг удаа дараа дүрмийн бус зүйлд ашиглаж байгаа учраас тамгыг яаралтай буцааж тушаах, түр эрх дуусгавар болсонтой холбоотойгоор намын дүрмийн бус үйл ажиллагаа зохион байгуулахыг зогсоох тушаал гаргасан. Түүнээс гадна шаардлага хүргүүлж байгаа.
-Ц.Туваан намын даргын үүргийг түр гүйцэтгэж байх хугацаандаа албан тушаалд томилох, намаа Орон нутгийн сонгуульд оролцохдоо зарим намтай эвсэх, хамтрах гээд олон зүйл өрнөсөн. Тэгэхээр Ц.Тувааны намын даргын үүрэг гүйцэтгэгчийн хувьд гаргасан шийдвэрүүд нь хүчингүй болно гэсэн үг үү?
-Энэ хугацаанд гаргасан Үндсэн дүрмийг зөрчсөн аливаа шийдвэрүүдийг хүчингүй болгоно. Үндсэн дүрмийн дагуу гаргасан, түр эрх олгох хүрээнд гаргасан шийдвэрүүд хүчингүй болгох шаардлагагүй. Ер нь бол Ц.Туваанд Орон нутгийн сонгууль удирд гэж эрх олгоогүй. Орон нутгийн сонгуулийг төв нам удирддаггүй.
"УЛС ТӨРИЙН НӨЛӨӨГӨӨР ДҮРМИЙН БУС ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА ГЭВЭЛ БИД ТЭМЦЭНЭ"
-Одоогийн болж байгаа процессыг харахаар АН хоёр хуваагдаж, нэг хэсэг нь дүрмийн дагуу, нөгөө хэсэг нь дүрмээ шинэчилнэ гээд. Нэг хэсэг нь энэ их хурал дүрмийн дагуу, нөгөө хэсэг нь дүрмийн бус гээд байхаар цаашид яана гэсэн үг вэ?
-Тэд дүрмийн бус аливаа үйл ажиллагаагаа хууль ёсны болгох, дүрмийн дагуу байсан мэтээр ойлгуулах гэж эрх зүйн өөрчлөлт хийх гэж оролдвол бид мэдээж хандах эрх бүхий байгууллагад нь асуудлыг тавина. Үндсэн дүрмийн өөрчлөлт хийсэн гэж батлуулах гэж оролдох байх, харин бид зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл Их хурал өөрөө хууль бус, ирц хүрээгүй, дүрмийн бус шийдвэрүүд гаргасан, эрх зүйн чадамжгүй этгээд хурлуудыг зохион байгуулж байгаа зэрэг олон үндэслэл бий.
Магадгүй улс төрийн нөлөө орж, хүчээр бүртгүүлэх тухай асуудал яривал бид улс төрийн дараагийн алхамд шилжинэ.
–Ардчилсан нам одоогийн дүрмээр намын даргаа бүх гишүүдээсээ сонгодог байсан ч энэ удаагийн дүрмийн өөрчлөлтөд ҮБХ-ноос сонгохоор тусгасан байна. Энэ их хурал зохион байгуулж байгаа хэсэг бүлгийн зорилго нь намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгох л зорилго агуулаад байна гэж хараад байна?
-Би ч гэсэн үгүйсгэхгүй, тийм л зорилго харагдаж байна. Хуучин бид мөрдөж ирсэн дүрмээ өөрчилж, бүлэг фракцын хуваагдлаас гаргаж, өөрийн гэсэн үнэт зүйлтэй, тугтай нам болгоё гэж зорьж, намын даргаар ажиллаж байхдаа дүрмээ өөрчилсөн.
-Ардчилсан нам дотор намын дотоод асуудлаа хэлж, шүүмжилж чадах хүн байхгүй байна гэхээр лидер байхгүй байна гэсэн үг үү?
-Лидер байхгүй биш. Аливаа зүйлд өмнөх он жилүүд шиг Ардчилсан намын маш олон лидер сайн, муухайгаар хэлүүлж, нийгмийн болохгүй, бүтэхгүй асуудлыг хэлж, тэмцдэг байсан. Одоо яг тийм тэмцэгч манай намд ховор байна. Хэлсэн нь бараг хэлмэгдчих гээд, түүнээсээ болоод айдаст автчихсан.
Ний нуугүй хэлэхэд, хэнийг ч дуртай сэдвээрээ буруутгаж, хэлмэгдүүлж болдог болсон. Сталины хэлсэнчлэн хүн нь байвал хэрэг нь олдоно гэсэн зарчим өнөөдөр хэрэгжиж байгаа учраас хүмүүст айдас бий болчхоод байна.
-Тэр дарангуйллыг бий болгож байгаа, хүмүүсийг айдаст автуулаад байгаа хүн нь хэн бэ. Одоогийн Ерөнхийлөгч үү?
-Би өнөөдөр нэг хүний үйлдэл гэж харахгүй байна. Шударга шүүх, хуулийн байгууллага, шударга тогтолцоо үгүйлэгдэж байна. Би гишүүн байхдаа УИХ-ын чуулганы хуралдаан дээр хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр өөрчлөх гэж байхад нь хэлж л байсан. Болохгүй шүү, үүнийг баталбал дараа нь ямар нэг зүйл болно гэж тухайн үед хэлж л байсан. Тэр үгийг хэлснийхээ төлөө өчнөөн л дарамтад орж байсан. Гэхдээ би бууж өгөөгүй, одоо ч тэр үгийг хэлнэ. Одоо хүний эрхийн төлөө, ардчиллын төлөө Ардчилсан нам дуугарахгүй бол өөр хэн дуугарах юм бэ. Энэ улс ардчилсан улс биш болно. Ардчиллын төлөө дуу хоолойгоо гаргах цаг болсон. Гэм буруутай бол гэм бурууг нь хүлээлгэ, гэм буруугүй хүнийг хэлмэгдүүлэхээ болих хэрэгтэй.
-Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан өртэй, намын байргүй, гудамжинд гарсан нам хүлээж авсан гэж хэлж байсан. Одоо ч Ардчилсан нам Ерөнхийлөгчийн зөвлөхийн байранд байна. Ц.Тувааны хувьд тантай хамт хариуцлага хүлээх хүмүүсийн нэг шүү дээ?
-Тэр хүн өөрөө намын гал тогоог гурван жилийн хугацаанд барьсан. Аливаа намын ерөнхий нарийн бичгийн дарга хөрөнгө захиран зарцуулах, боловсон хүчнийг томилох, чөлөөлөх бүх эрхийг эдэлдэг. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар тэр хүн гурван жил ажиллаж, сүүлийн нэг жилд нь сонгуульд нэр дэвшинэ гэж дэд дарга болсон. Ер нь бол Ардчилсан нам өргүй байсан түүх байхгүй. 2017 онд намын даргын ажил авахад тэрбум гаруй төгрөгийн өртэй, намын байргүй, нэг ширхэг машингүй, техник хэрэгсэл, тавилгагүй нам би авсан. Дөрвөн жил чадлаараа зүтгэж, 21 аймаг, 9 дүүргийг унаатай болгосон, компьютерээр хангасан, нийгмийн даатгалыг нь төлдөг болсон гээд яриад байвал олон зүйл бий. Сая 2020 оны сонгуулийн үеэр зарим нэг хандивлагч нар мөнгөө дутуу өгснөөс зарим нэг өгөх ёстой мөнгө төгрөг өгөгдөөгүй зүйл бий. Ардчилсан нам угаасаа байргүй байсан, хоёр байрыг нь зарчихсан хүн өнөөдөр УИХ-ын танхимд сууж байгаа.
Би энэ байрнаас гар гээгүй, өөрсдөө гарсан. Гарах гарахдаа энэ намаас урваж, намыг худалдсан хүний байранд очоод орчихсон. Тэрийгээ гавьяа юм шиг ярих хэрэггүй. Өнөөдөр энэ намд ямар орлого, зарлага гарсан бэ гэдгийг санхүүгийн алба бүгдийг гаргаж өгөхөд бэлэн байгаа.
Намайг ажлаа өгсний дараа Ц.Туваан, П.Нүрзэд нар аудит оруулна гэж наймдугаар сард хэлсэн. Түүнээс хойш нэг ч эргэж уулзаагүй, ямар хугацаанд хийх, авсан баримтаа шалгаж, эргэж алдаа зөрчил гаргасан бол тайлбар аваад явах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл санхүүгийн албанаас нэг ч мэдээлэл аваагүй, аудитын шалгалт нь ч яасан нь мэдэгдэхгүй таг алга болсон. Би Ц.Туваанд хэлсэн, санхүүгийн зөрчил байвал гаргаад ир, хариуцлага тооцохоор бол тооцно гэж хүртэл хэлсэн. Намын байр, өр шир гэсэн жижиг зүйл ярих гэж байгаа бол үнэндээ тэр нэгдүгээр гарын үсэгт тэр хүн өөрөө л гарын үсэг зурсан, хариуцаж байсан хүн нь. Миний хувьд санхүү, томилгоонд гарын үсэг зурж, шийдвэр гаргаж байгаагүй. Дүрмээрээ ч би тийм асуудалд оролцохгүй.
–Хоёр ч удаагийн сонгуульд Ардчилсан нам цөөнх болсон учраас АН шинэчлэгдээсэй гэсэн хүлээлт маш их байгаа. Одоо хоёр хуваагдаад эхлэхээр Ардчилсан намаас шинэчлэл хүлээх хэрэггүй гэдэг зүйл рүү оруулж байна. Та намын даргын хувьд АН-д одоо яг ямар шинэчлэл хэрэгтэй байна вэ?
-Энэ нам шинэчлэлийн чиглэлээр маш том алхам хийсэн. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм бол маш сайн дүрэм. Бүтэн гурван жил 330 сум, 172 хороо, бүх гишүүдээр хэлэлцүүлэгдэж баталсан. Анх удаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн энэ дүрмээр гишүүдийн оролцоог маш сайн хангаж өгсөн. Хуучин бол ҮБХ гэж 228 төлөөлөлтэй, тухайн үеийн намын даргадаа таалагдахын тулд л ажиллаж байсан. Шинээр сонгогдсон 410 ҮБХ-ны гишүүд бол анхан шатандаа орж ажиллахгүй бол улс төр нь явахгүй болдог болсон. Намын гишүүдээс дэмжлэг авах шаардлагатай, гишүүн төвтэй, бүх гишүүдийн сунгаагаар гарч ирдэг дүрмийн өөрчлөлт байсан. Үүнд дургуйцсэн хүмүүс өнөөдөр энэ дүрмийг буцаагаад бүлэг фракцын дүрэмтэй болгох гэж байна. Энэ бол ухралт, 200 гаруй гишүүн маань хэн ч биш болно гэсэн үг. 400 гаруй ҮБХ-ны гишүүдэд таалагдвал бол оо. Ийм л зүйл рүү явж байна. Намын гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадахгүй бол яаж сонгогчдын дэмжлэгийг авч чадах юм бэ.
Намын шинэчлэлийн гол зорилго бол эхлээд намын гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадвал дараагийн сонгогчид, иргэдийн дэмжлэгийг авдаг болох. Тийм л өөрчлөлтийг хийсэн ч буцаагаад ухралт руу явж байна. Тиймээс би өнөөдрийн дүрмийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Ардчилсан намыг ялагдсан гэж ярих юм. Ардчилсан нам 31 жил нэг ч удаа ялж үзээгүй. Хамгийн олон саналыг 1996, 2012 онд аван олонх болж, хамтарсан Засгийн газар байгуулж байсан. Би 2017 оны хоёрдугаар сард намын даргаар сонгогдсон. Сонгогдсоны дараах том ялалт бол өнөөгийн Ерөнхийлөгчийг ялуулсан. Хоёр том санал хураалт явуулж, маш хүнд сонгууль байсан. Эрх баригч МАН 65 суудалтай, бүх төрийн байгууллага нөгөө талд байсан ч бид ялалт байгуулсан, би өөрөө тэр сонгуулийг удирдсан. 2017 оны намар 65 суудалтай эрх барьж байгаа намын Засгийн газрын огцруулсан энэ миний удирдсан намын хоёр дахь том ялалт байсан. 2018 оны намар У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцохын тулд сөрөг хүчин маш хүчтэй ажилласан ч санал хураах мөчид манай дотроос гурван хүн урвасан. Гуравхан саналаар У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдэж байсан. Тэр гурван удирдагчийн хоёр нь Элчин сайдаар явах гэж байгаа бол нэг нь тендерийн дэмжлэг авсан жаргаж сууна. Түүний дараагаас намайг харлуулж, дайрсан.
-2020 оны УИХ-ын сонгуульд АН ялагдсан нэг шалтгаан нь намын дарга нэр дэвшигчийг сонгохдоо ганцаараа шийдсэн гэж ярьдаг. Та УИХ-ын сонгуулийн ялагдлыг юу гэж дүгнэж байна вэ?
-2020 УИХ-ын сонгуульд харуулахын тулд манайхан илүү их ажилласан. Хэн дэвшвэл зөв, хэн дэвшвэл буруу гэж хэлэх эрх байхгүй. Залуучууд, шинэ хүмүүс дэвшүүлсэн нь яагаад миний буруу гэж. Манай намын дүрэмд сонгон шалгаруулах хороо гэж бий. Энэ хороо бүх аймаг, дүүргийн дунд шатны намуудаас санал ирүүлснийг хэлэлцэж, олонхын санал авсан хүмүүсийг дэвшүүлсэн. Бодлогоор намын удирдлагын зүгээс нэр дэвших ажил хийсэн ч нийт нэр дэвшигчдийн 80 орчим хувь нь дүрмээрээ сонгогдож, дэвшсэн.
Зарим нэг хүмүүс Үндсэн дүрмээс болж ялагдсан мэт яриад байгаа юм. Үндсэн дүрмээс болж ялагдаагүй. УИХ-ын сонгууль бол улс төрийн намуудын хоорондын хуйвалдаан, төрийн томоохон эрх мэдэлтнүүдийн хоорондын хуйвалдаан л гэж би харж байгаа.
Цаашид энэ талаар нотлох баримтууд гарах байх. Тодорхой эрх мэдэлтэй хүмүүсийн эрх мэдэл хэвээр хадгалагдаж байгаа энэ үед өнөөдөр асуудлыг үнэн зөвөөр хэлэх хүн ховор байна. Айдастай, дарангуйлалтай байна. Би 31 жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр анхны жагсаалд оролцож явахдаа ардчилал, хүний эрх, шударга ёсны төлөө л тэмцсэн. Түүнээс эргээд дарангуйлал, айдастай нийгмийг байгуулахын төлөө бий яваагүй. Өнөөдөр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй, манай намд ч намын дотоод бодит байдлыг зоригтой хэлж, шүүмжлэх хүн одоо олдохгүй, бүгд айдастай байна. Ийм дарангуйлалтай нийгэм рүү бид яваагүй. Магадгүй ингэж хэллээ гээд над руу дарамт, шахалт ирэх байх, би гэхдээ айхгүй байна. Хэрэв 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын огцруулсан бол манай нам олонх болсон байх байсан. Тэр хариуцлагыг хэн ярьж байна вэ.
Тэр гурван урвагчийг өнөөдөр хэн ч ярихгүй, бүр нэг урвагчийнх нь байранд орсон байна шүү. Би алдаатай, алдаатайгаа хүлээн зөвшөөрч байгаа. Магадгүй илүү боломж, илүү нүүдэл хийж чадаагүй, миний буруу. Миний хийж байсан нүүдлүүдийг унагасан улс төрийн явуулга байгаагүй бол энэ нам эрх баригч нам байх байсан. Шударга л байх хэрэгтэй шүү дээ.
-Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ сайн биелүүлсэн гэж та дүгнэж байна. Одоогийн УИХ дахь сөрөг хүчин хэр сайн ажиллаж байна вэ?
-Маш хангалтгүй байгаа. Нэг талдаа улс төрийн институцийн хувьд Ардчилсан нам ажиллахгүй байна. Аливаа улс төрийн нам өөрийнхөө УИХ, ИТХ-ын төлөөлөгчдөд чиглэл, үүрэг өгч, бодлого, чиглэл өгч байх ёстой ч Ардчилсан нам ажиллаж чадахгүй байна. Мөн УИХ-д сонгогдсон 11 гишүүн дотор туршлагатай нь бага байна. Ардчилсан нам хүрсэн түвшиндээ ажиллаж чадахгүй байна.
-Одоогийн дүрмээр бол та чинь намын дарга гээд байгаа шүү дээ?
-Би өчигдөр албан ёсоор намын даргынхаа эрхийг хэрэгжүүлж, намыг самарч байгаа хүмүүст холбоотой тушаал гаргаад сууж байна. Тэр хүртэл би өөрийгөө ёс зүйн хариуцлага хүлээсэн гэж ойлгож, асуудалд тэвчээртэй хандаж, намын дотоод амьдралд оролцож байгаагүй.
"АН-ЫН ДАРААГИЙН ДАРГА ХЭН НЭГНИЙ ДОХИОГООР ХӨДӨЛДӨГГҮЙ, АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ ЗОГСЧ ЧАДДАГ ХҮН БАЙГААСАЙ"
-Ардчилсан намын дараагийн дарга хэн байх вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв. Э.Бат-Үүл "Дараагийн намын дарга ардчиллын төлөө тэмцдэг, дайчин хүн байгаасай" гэж хэлсэн байсан. Харин та дараагийн дарга ямар байгаасай гэж хүсч байна?
-Намын дарга хэн нэгний хүүхэлдэй биш, хэн нэгний дохио зангаагаар хөдөлдөггүй, намын үнэт зүйл, үзэл баримтлалыг тууштай хамгаалж чаддаг, ардчиллынхаа төлөө зогсч чаддаг, хэлэх гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлж чаддаг хүн байгаасай. Залуучууд, дунд үеийнхнээс ийм хүмүүс олон бий. 200 гаруй мянган гишүүнтэй, үндэсний хэмжээний том намд энэ намыг аваад явах чадалтай хүн зөндөө бий.
–Ерөнхийлөгчийн сонгуульд намууд хэнийг дэвшүүлэх вэ гэдэг анхаарлын төвд байгаа сэдэв. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэх вэ гэдэгт ч хүмүүс анхаарлаа хандуулж байна?
-Парламентад суудалтай, үндэсний хэмжээний нам учраас АН-аас нэр дэвшигч хүчтэй, ялах магадлалтай хүн байна. Тэр энэ гэж асуудлыг ярих эрт байна. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр оноо авч, ялуулахын төлөө бүх чадлаа дайчлах байх. 2017 оны нөхцөл байдал одоо ч давтагдаж байна. Эрх баригч нам олуулаа, бүх төрийн байгууллага тэдний талд байсан үед намаа удирдаж сонгуульд оролцож, ялалт байгуулж байсан.
-Таныг намын даргын тамгыг буцааж авах тушаал гаргаад, дүрмийн бус гээд яриад эхлэхээр таныг намын дарга болох нь гэж “хардах” байх, хүмүүс?
-Би дүрмээрээ намын даргад өрсөлдөх боломжгүй. Надад ч өрсөлдөх ёс зүй байхгүй. Би тийм боломж байсан ч оролцохгүй. Дараа дараагийн он жилүүдэд оролцох боломж гарвал татгалзахгүй. Би эрх мэдлээ хадгалах гэж байгаа юм биш. Энэ намын гишүүний хувьд энэ намын хувь заяа надтай салшгүй холбоотой. АН-ын гишүүний хувьд хэн дуртай самарч, тоглоод байгаасай гэж би хувьдаа хүсэхгүй. Надад дүрмээр, хуулиараа эрх нь байгаа тохиолдолд дараагийн намын их хурал, дараагийн намын даргын сунгаа хүчин төгөлдөр дүрмээрээ, зөрчилгүй, хуулиараа байгаасай гэж хүсч байна. Түүнээс эрх мэдэл хадгалах зорилго алга.
"Ц.ТУВААНД БИ ИТГЭЖ, НӨХӨРЛӨЖ, НАЙДСАН"
-Танай нам зургаан дэд даргатай байсан. Та яагаад намын тамгаа өгч, намын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг сонгосон юм бэ. Ц.Туваан таниас “урвасан” уу?
-Нөхөрлөж, итгэж явсан хүний хувьд миний итгэлийг даагаагүй. Тэглээ гээд би гомдохгүй. Улс төрд ийм зүйл зөндөө бий. Тэр хүнийг хэн бэ гэдгийг таньсан л бол бол оо. Түүнээс ийм, тийм гэж гоншигоноод байх юм алга. Ц.Туваан гэдэг хүнийг их олон жил хамт явсан, итгэж явсан хүний хувьд хариуцлага хүлээлгэж, намын дүрмийг хэрэгжүүлээд явах байх гэж найдсан. Энэ намын ерөнхий нарийн бичгийн даргаар гурван жил ажилласан, гал тогоо барьсан хүний хувьд итгэл даах болов уу гэж итгэж л энэ хүнийг сонгосон.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Ш.ЧИМЭГ
Зочин 2020-12-18 192.82.67.46
АН ынхан таг чиг . Эрдэнийг хараад нам болцгоож байх шив дээ . Ийм улсууд ардчилал гэж дахин яриад хэрэггүй байхаа
АН-ын гишүүн 2020-12-18 64.119.19.32
ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, БАХ МЭЛХИЙ С.ЭРДЭНЭ ТА ХОЁР АН-ыг САМАРЧ дуусаагүй юуу.. Одоо ЗАЙЛААЧ ЭЭ… АН-ын даргад Лу.ГАНТӨМӨР, ХАР ТАМХИЧИН НУУЦ амрагтай ТЭНЭГҮҮЖИН, гадаад нөхөртэй Оюунгэрэл нарыг сонгож болохгүй…
Зочин 2020-12-18 202.126.89.131
Хошин шогийнхон шиг, АН үнэн дампуу юмаа
Зочин 2020-12-18 64.119.20.78
С.Эрдэнэ Элбэгдорж хоёр ач зээгээ хар өвөөгийнхөө үүргийг гүйцэтгэ Гэртээ бай Тэтгэврээ тэврээд ач зээгээ гадаалуулаад хооллож ундлаад өвөөгийн ажлаа
Зочин 2020-12-18 64.119.20.78
С.Эрдэнэ ач зээгээ хар гэртээ бай
ZOCHIN 2020-12-18 101.185.154.223
ELBEGDORJ GEDEG HUN HOG HOG NOVSHNUUDAA AVAAD AN IIG TCEVERSHUULMEER BNA….HANAJ TCADDAGGUI GAHAINUUD VE…
Зочин 2020-12-18 59.153.114.130
элбэгдорж тэргүүтэй новшнууд улс орон самарч дуусгасан. 90 онд улс ч байгаагүй Казакстан нэг хүнээр удирдуулаад одоо ямар их хөгжиж байна. Уран олборлож боловсруулаад явж байхад…эбийг хурдан шоронд нь хатаагаач ээ.
Мөнхжаргал 2020-12-18 192.82.73.254
Юун ч их юм ярьдаг юм бэ?
Зочин 2020-12-18 139.5.218.55
Chingis haan, napoleon, hitler, macedonii alexander tiim l humuus baisan. Manaid leader hun gej baihgui bolson. Ali ch namd ter. Ug n bolchih nuutstei hun zunduu l baigaa. Harin ter huniig hugjuulj gargah suuri system baihguitei l holbootoi yum. Bidnii ue negent ungursun. Hoich ueee zuv humuujuulehiin tul odoonii uls turiin systemiig evdeh heregtei. Ene systemiin suuri bolson namuudiig gishuunchlelgui bolgohoos ehleh heregtei baigaa yum
Зочин 2020-12-18 139.5.218.55
Nam gedeg nam hiij sem huivaldah gesen utgatai gedeg. Yag ene utgaaraa maniad hugjij suuldee luivaraa il hiideg boltloo hugjijee. Ug n nam bol uzel bodolooroi negdsen humuusiin negdel baij uls ornoo yaj , herhen avch yavah talaaraa uraldaj ter uzrl barimtlaliig hamgiin sain ilerhiilj chadah hun n leader bolj yavdag. Ter hun gadanaasaa harahad ch hunii itgel turuuleh dur turhtei, duu hooloi n hunii setgeld hureh ungutei, uzel bofloo zuv ilerhiilj chaddag uurtuu itgeltei negen baidag.
zochin 2020-12-18 192.82.72.175
Negent namaa olon udaa yalagduulsan odoo gonshignood bailgui zaigaa tavij uguud yavsan chini deer,AN nam Z.Enhkbold,S.Erdene hoeriin ued urid hojid baigaaguigeer doosh orj ner hund unasan ene ni ene hoer huntei shuud holbootoi tiim bolohoor odoo gonshignood olon doloon yam h*****d bailgui zailj ug,busdad ni namaa avaad yavchih chadamj baigaa shuu
Би Монгол хүн 2020-12-18 66.181.188.233
Өөсдийгөө Ардчилсан Нам гээд бодчихсон энэ Эрдэнэ бас Элбэгдорж, амаржиргал Бат Үүл Гончигдорж гэх мэтийн юмнууд намынхаа гишүүд массын хүчээр явдаг ер ньч нам гэдэг чинь гишүүд гэдэг ойлголтыг одоо хүлээн зөвшөөрөөд жаахан даруухан баймаар юм….
Би Монгол хүн 2020-12-18 66.181.188.233
АН яг энэ хэвээрээ явж байг. Тэр хооронд нь харин МАН нь нам шиг нам болоодохвол зүгээр юм даа. Японы Ардчилсан Нам гэж бас нэг тэнэг юм байдаг юм шүү дээ. Либерал Ардчилсан Нам (одоогийн эрх баригч нам нь) нь байнга засаглаж байдаг. Нэг удаа Ардчилсан Нам нь баахан юм амлаж байгаад засгийн эрхэнд гараад нөгөө намынхааа 50 жилийн турш цуглуулсан бүх юмыг тараагаад хаячихаж билээ. Тэгээд тэрнээсээ хойш үхдэл болчиохоод амьсгаадаад хэвтэж байгаа… Яг тэр шиг нам болох хэрэгтэй байна, Манай Ар
Уугуул 2020-12-18 103.26.195.9
МАН- тайгаа үхэж далд орж Монголыг минь цэвэрлээд өгөөч хөрөнгөжсөн коммунистуудаа
Зочин 2020-12-18 202.126.89.131
Болдогоо болчихоод байна.
зочин 2020-12-18 66.181.190.145
Хамаатан Туваан тайгаа нийлж заль гаргасан байна, анх тамгаа өгөхдөө их хурлаа битгий хийгээрээ гээд үүрэг өгчиж
Зочин 2020-12-18 150.129.142.35
Medegdel hiigeed ogtsorch bna geed bsan. Ogtsroogui yum uu? Togloomtoi huur ve. Tiim bol hudlaa medegdel hiih yamar hereg bsan yum. Togloj duusakhgui yum.
Нэгүй 2020-12-18 202.126.89.64
2020-12-19 09:59:06
1990 онд хөрөнгжихийн төлөөх үмээн самуун л байсан?! Ж.Батмөнх дарга гэж үнэхээрийн үлбэгэр хүн мануухайг дээрлэхэж гарч ирж түүнийгэ хувьсгал гэж нэрлэсэн л хүмүүс?! Одоо энэ нам өөдлөхгүй ээ?! МАН ч шинэчлэгдэж байна?! Харин ирэх жил олигтойхон ерөнхийлөгчтэй болчихвол болох нь тэрдээ?! Энэ улс хөгжих нь дамжиггүй?!
zochin 2020-12-18 192.82.72.175
chi urgelj bool yavahaar shiidee yu tegvel ter hoishoogoo yavj mongoloos z**l
Зочин 2020-12-18 103.50.207.150
Mongol gej tom usgeer bich erguu min
Зочин 2020-12-18 202.126.89.64
2020-12-19 09:59:06
1990 онд хөрөнгжихийн төлөөх үмээн самуун л байсан?! Ж.Батмөнх дарга гэж үнэхээрийн үлбэгэр хүн мануухайг дээрлэхэж гарч ирж түүнийгэ хувьсгал гэж нэрлэсэн л хүмүүс?! Одоо энэ нам өөдлөхгүй ээ?! МАН ч шинэчлэгдэж байна?! Харин ирэх жил олигтойхон ерөнхийлөгчтэй болчихвол болох нь тэрдээ?! Энэ улс хөгжих нь дамжиггүй?!
Иргэн 2020-12-18 202.126.89.64
2020-12-19 09:59:06
1990 онд хөрөнгжихийн төлөөх үмээн самуун л байсан?! Ж.Батмөнх дарга гэж үнэхээрийн үлбэгэр хүн мануухайг дээрлэхэж гарч ирж түүнийгэ хувьсгал гэж нэрлэсэн л хүмүүс?! Одоо энэ нам өөдлөхгүй ээ?! МАН ч шинэчлэгдэж байна?! Харин ирэх жил олигтойхон ерөнхийлөгчтэй болчихвол болох нь тэрдээ?! Энэ улс хөгжих нь дамжиггүй?!
irgen 2020-12-18 64.119.16.36
Тамгаа хүлээлгээд өгчихсөн бол вандан тас. Хэний даалгавраар ингэж эргэж буцаж самраа хийнэ вэ.
Зочин 2020-12-18 122.201.22.164
Эрүүл о байдаг байгаа даа.
Зочин 2020-12-18 59.153.115.161
Zailaach
иргэн 2020-12-18 202.179.26.88
жинхэнэ Луйварчин, АН-ынх тэр чигээрээ Луйварчид Хулгайчууд ш дээ
Зочин 2020-12-18 103.212.116.105
Хуцаж унагас алдана биз
Иргэн 2020-12-18 202.126.90.2
Ард иргэдийнхээ итгэлийг даан ч алдах юм даа…
Зочин 2020-12-18 66.181.183.181
Энэ гахай Миеэгийн даалгавраар МАН-ын удирдлагын хор найруулгаар АН-ыг сэхээж болохгүй гэсэн даалгавартай УЛС ТӨРИЙН АКЦ ХИЙЖ БАЙГАА ШҮҮ.
Иргэн 2020-12-18 202.126.89.64
Танай баларсан нам М.Энхболд дарга ямар хамаатай юм?!
Gahai 2020-12-18 138.251.255.85
Idej hanadaggui gahai
Зочин 2020-12-18 193.6.168.230
Яг зөв хэллээ
Эрка 2020-12-18 202.126.90.19
Эрдэнэ чи одоо болио новшоо. Ялагдаж сур, ялаа үүрээд шорондоо суугаад бод бод за юу. Намаа самарсан хүн чи шүү. Гахай шиг ууж идээ байлгүй дээ
Sonin um... 2020-12-18 202.55.188.93
Elbegdorj ch um uu uur medee nd setgegdel tawih erhiig ni hasdag murtluu uur medeend ni neelttei bh um
Зочин 2020-12-18 66.181.187.228
энэ нам өнөөдөр хүртэл төлөвшөөгүй дур зоргоороо том том юм яриад бүтэж буй юм алга олигтой юм ярихаар залуус нь яг үнэндээ зай бариад холхонноос халаглаад суудаг шиг байаа юм одоогоос 70 жилийн өмнөх АХ -ын 30 жилийн ой гэдэг баримтат бүүр өнгөт кино үзлээ ямар улс байсны ямар болгосныг нь үзлээ тэхэд олоо намын хурлаа ч хийчихэж чадахгүй бугинаж суух гэж дээ ,
unshigch 2020-12-18 66.181.161.26
uneneer ywbal uher tergeer tuulai guitsne gedeg amjilt husey temtseed bai
Зочин 2020-12-18 64.119.20.11
2 хүн.
Bulten 2020-12-18 103.26.195.235
Hodoodoo zahirch chadahgui bj…yun nam uls tur ve.. gj buyn Jagaa ene bultgeriig helsen unenunen
ТҮМНИЙ НЭГ 2020-12-18 64.119.23.250
Намын их хурлаар улс орны хөгжлийн бодлогыг хэлэлцдэггүй юм уу
ТҮМНИЙ НЭГ 2020-12-18 64.119.23.250
Манайхан 30 жил ширээ сандлын хэрүүл хийж ард түмний хийсэн бүтээснийг сүйтгэж хятад барааны борлуулалтын цэг болгож байхад нэг гараанаас гарсан бусад улсууд хөгжлийн зөв төлөвөө олчихсон Монголын улс төрчдийн тэнэглэл,улс орны ядуурлыг шоолон сайтуудад бичиж байх жишээтэй
Зочин 2020-12-18 103.26.194.84
Оруу гаруу юм уу энэ золбин нохой чинь саяхан би ажилаа өглөө гээд шааж бсан одоо би намын дарга гэж ирнэд ш*** юм
Зочин 2020-12-18 122.201.21.42
Зөв! Үзээд бай! Бид Эрдэнээ даргыгаа дэмжиж байгаа шүү!
Зочин 2020-12-18 202.9.46.167
Эрдэнэ дарга Их Хурлын гишүүн хэвээрээ байгаа ш дээ.
би манан 2020-12-18 69.251.251.84
эрдэнэ чамаас гуйя чи одоо битгий эргэж ирээч эд баялаг хөрөнгө чини хангалттай болсон одоо зүгээр л амьдраач яах гэж үргэлж ингэж бусдиин санаа бодлийг үл хүлээн зөвшөөрчбусадтай тэрслэж түүнийгэээ шудрага ёс, хуули бус, ард түмэн гэсэн үгээр халхалж явдаг юм бэ ….. зүгээр л бусдад ажил хийж үр дүнгээ үзэх боломж олгооч….битгий ир, яв
Партизан 2020-12-18 66.181.161.89
МоАН-ын гол алдаа нь яг МАХН шиг зохион байгуулалттай коммунист нам болсонд байгаа юм, гишүүдийнхээ тоогоор уралдана,бөөнөөр нь элсүүлнэ,батлах гардуулна, би ч 1990 онд Октябрын районы Орон сууц гудамжны 12-р хороон дээр МоАН-ын үүр байгуулалцаж анхны гишүүн нь болж явсан алдаагаа аль эрт ухаарч энэ намаас гарсан,Монголын бүх улс төрийн намыг татан буулгаж, коммунист намын загварыг халахгүй бол юу ч өөрчлөгдөхгүй
Zochin 2020-12-18 202.126.90.126
Дулаархаар намагтай газар хай тэр чиний гэр орон юун нам энэ тэр
Зочин 2020-12-18 66.181.177.49
5Янчаан 8 янчаан гээд л АН явж өглөө дөө
Зочин 2020-12-18 172.58.142.147
Erdenee bayar hurgie sain samraad naad baliar AH nertei uls toriin bogsnii alchuuraa baihgui bolgood ustgaad ogoorei!
zochin 2020-12-18 103.229.122.140
bakh khulgaich namaar toglochood odoo bas yu khuzaad bgaa gakhain g*** ve ch guugui doloon uulin zaaguur dald or
Зочин 2020-12-18 202.9.40.33
За да улс төрд өгөр өвгөчүүлийн үе дуусч бн да ! Зүгээр боловсон хэлэхэд зайгаа тавиад л өгчих ! Болохгүй чадахгүй бол тэгээд намаа задлаад бутлаад л явахгүй юу ! Муусайн МАНАН ийнхан та нарыг харин ч мэднэ шд ! Аягүй бол ардын намын хатгаасаар та нар ийм юм хийж бга шүү ! Та нар гэж Элбэг, Бат үүл,Эрдэнэ нар хүмүүс !!!!
Зочин 2020-12-18 66.181.186.118
би өнөөдөр намын дарга хэвээрээ байгаа.
Зайл 2020-12-18 202.126.90.59
а******н хүн энэ зэргийн асуудлыг тавина.АН -ын залуучууд бахыг М.Энхболд лугаа адил зайлуул чадах уу? МАН бол чадсан.
Хүүхдүүдээс ч дор 2020-12-18 150.129.140.104
Тун хөгжилтэй хүүхдүүд шүү. АН-ын энэ хэдэн банди 30 жил боллоо. Огт төлөвшихгүй юм даа. Нам болж тоглож байгаад л муудаад хэрэлдчих нь. Хүмүүжилтэй хүүхдүүд бол эднээс ч бага хэрэлдэх байх шүү.
Зочин 2020-12-18 202.126.90.59
Тэгээд хэрэлдэж хамаг юмаа тараачаад энэ бол ардчилалын зарчим гээд байх
Зочин 2020-12-18 202.9.40.58
Дүрмийн бус их хурал хийж байгаа бол болиулаад тамга тэмдгээ авсан нь дээр дээ
зочин 2020-12-18 192.82.72.172
3 урвагч гэж хэнийг хэлээд байнаа
Зочин 2020-12-18 202.9.40.58
Болд Бат зандан..
zochin 2020-12-18 139.218.63.183
atg, tsagdaa , tagnuuliig ene hun bazysan yum bishuu yagaad shalagdgui yum haanaas tiim ih mungu olson bhuu biznesgui hun shuu dee
zochin 2020-12-18 139.218.63.183
hudlaa buh yarij bgaa zuiln buh hamaatan sadangaa deereesn joloochoo hurtel devshuulj iim baliar hanj tsadadgui huniig bushuuhan hiideg gazarn hii
Зочин 2020-12-18 122.201.21.79
chechen basayeb ih uurlaad daind yalsan baiahd neg muuhai medee gargaal geed medegdel hiisen shdee. arai enhu ganbaa checehn hulgailad uuland garsan bish biz.
Зочин 2020-12-18 122.201.21.79
moron aldarjab chonko borison harjinuu hudla hulih atman hunig chechen zaluus yaj tsaazaldagioug harsan biz pildaga minee. zanhan olon jil chi bidend reket hiisen bas paushok mardei geed 1 ih udaan hereg baiganma.
Зочин 2020-12-18 122.201.21.79
chechen neg dabarsan reket lagaanig ih muuhai tsazalsan shdee. mongol ulsaas mon go hulgailsan huna dilhan boldimna. zanhan zamilan borootubshin biluu chechen reket nart shud tsaaz ugdug bas ih aimar gazar daa geed bodo doo.
Зочин 2020-12-18 202.21.108.141
Бага новшир….
Зочин 2020-12-18 202.21.108.141
Новширохоос өөр юм мэдэхгүй амьтан. Амиа хоохоолж нуугдаж нөхдийгөө шоронд хийчихээд одоо буцаад ариун сайхан хүн болох юм гэнэ. Зүгээр л зайлаач . Үхэх нь ойртоод бө гс нь загатнаад байгаа юм шиг.
АН 2020-12-18 66.181.189.13
Цэвэр хүмүүсийг АН одоо гаргаж ирмээр бн. Уул нь Өмнөговийн Ц.Баярсайхан, Статистикийн С.Мэндсайхан, Сэлэнгийн Л.Энхтөр гээд ноён нуруутай улс төрчид удирдлагад баймаар байна.
Зочин 2020-12-18 139.5.218.107
Тийм шүү
Zochin 2020-12-18 66.181.179.232
Erdene ene namiig shalbaag tai hutgasan hamgiin muu ajillasan darga bol Erdene hog
Зочин 2020-12-18 139.5.217.181
Genko, Zika, Erdene 3 ene namaas holdoh heregtei bainaa. Anhnaasaa iim darga songodog AN-n gishuudee fraktsaa dagaad namirah bish hen bidniig tuluulj namiin nuur boloh ve gedgiig bodooch, iim dargatai butehguie geed baihad l uuruu medehgui yavsaar sanal huraaltiin urid udur bi bishee gesen uilan dugarch bdag. Ner devshuuleltees bas ih shaltgaalsan shuu.
Зочин 2020-12-18 82.135.30.192
TAP TAP TAP!!!!!!!!!!
ЗОЧИН 2020-12-18 202.126.90.146
АРДЧИЛСАН НАМЫГ ТАТАН БУУЛГАХ БОЛСНОО 100 % ХАНГАЖЭЭ . ҮНЭХЭЭР МААНАГ МАЛУУД ЮМ БАЙНА . ХА ХА ХА
Ээ чааваас 2020-12-18 203.169.50.117
Ийм намаас юу ч хүлээх хэрэггүй, тарсан нь дээр
зочин 2020-12-18 66.181.191.92
Жинхэнэ архаг шоронгийн хулгайчийн аргаар эргэж БУХАЖ байж АН-ыг атгандаа эргэн оруулах гэж санаархаж байх шив дээ. Намын даргынхаа эрхийг түр шилжүүлнэ гэсэн хууль зүйн ойлголт байх уу. Энэ бол ерөөсөө л шорон зангийн л илрэл юм даа.
Зочин 2020-12-18 122.201.22.158
АН-ыг намаг шалбаагт хийсэн ХОРОН САНААТ БОЛ С.ЭРДЭНЭ… ЧИ АН-ыг УИХ-д ялагдуулсан.. Зүгээр л ЗАЙЛ..
Зочин 2020-12-18 202.179.27.134
АН шинэчлэгдэн байгуулагдаж, хүчтэй сөрөг хүчин болох хэрэгтэй. Албахн тушаал, мөнгө, авилга, эрх мэдэл урвуулан ашиглаххүслээ өмнөө тавьсан нөхдүүд энэ намыг шороонд булчихлаа. Цэвэр, мэдлэг боловсролтой залуучууд нэгдээд намаа босгоод ирж чаддаггүй юм байх даа. Эргээд л нэг сайн ахын бөгсийг долоож дээшээ гарснаа санаад амаа таглаад дотроо өмхийрөөд явдаг байх даа.
tsend 2020-12-18 202.72.242.178
ANiig sunuuguud hetsvv bolgochihood odoo bas yund ni ulairaad dairaad bgaa teneg we, Odoo chi oroltsoh hereggvi dee chamaar udirduulna gewel hetsvv hetsvv ulam l hetsvv bolno gj bodohoor aimaar
21 2020-12-18 202.126.89.209
Uvchin garaad baihad chine yun hural ve ???
Зочин 2020-12-18 84.44.194.178
Buzaruudaar duursen Монголын Авлгигчдын нам
Зочин 2020-12-18 66.181.167.239
Ene namiig zugeer taraachihaach ee…
Зочин 2020-12-18 66.181.161.26
ҮНЭЭРИИН БҮДҮҮЛЭГ ХУДАЛЧ ХЛУУРЧИН ПЭЭ ШҮҮ
Зочин 2020-12-18 192.82.72.190
ЭНЭ н**ш ХЭЗЭЭ ДҮРМЭЭ ДАГАДАГ БОЛЧИВООО00???
Зочин 2020-12-18 202.9.40.52
ЭРДЭНЭ 31 ЖИЛ ЙН ӨМНӨ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЖАГСАЖ ЯВСАН ГЭДЭГ БОЛ ЁСТОЙ ҮЛГЭР ШҮҮ !!! ТЭР ҮЕД ЭРДЭНИЙ БАРАА БАЙТУГАЙ СУРАГ Ч ҮГҮЙ БАЙСНЫГ АРДЧИЛАЛЫН ТҮХХ ГЭРЧИЛНЭ.
Зочин 2020-12-18 202.55.188.36
Tiimee eniig baihgui baisniig hun bolgon medne, tas hudlaa yariad baina
Tsingtao 2020-12-18 192.82.77.146
Ш А А ДАГ П И З Д А ЮМАА, хор найруулаагүй хөндлөнгөөс оролцохгүй байгаач гэх шиг, үхэж далд орооч валиар царайтай бах мэлхий
Иргэн 2020-12-18 192.82.77.59
Хөдөлмөрч бүтээлч хүн шүү
Зочин 2020-12-18 172.58.142.147
Mongo mongohulgaich a*******n hun shuu!
Зочин 2020-12-18 145.239.82.168
Зөв намыг ардчилсан үзэл баримтлалтай шударга хүнд шилжүүлэх ёстой. Туваан бол цуваан шүү дээ дүлзэн нөхөр.
хагарг 2020-12-18 150.129.143.68
Энэ нам үхсэн нам болсон
болдоо 2020-12-18 202.126.89.249
чи өөрөө л үхсэн байх …. кккк
Зочин 2020-12-18 115.70.196.165
базарваань – мундаг л хүн юм шиг байхым уг нь. урвагчид л болдоггүй байх доо
Зочин 2020-12-18 139.5.218.107
Зөв яриад байна, гэхдээ ардчиллаа хамгаалах үүднээс бие биеэ хүндлээд хамтарч ярилцаад асуудлаа шийдээчээ, дотроо хагарвал гаднаа хэзээ ч амжилт олохгүй шүү.
durak 2020-12-18 202.126.90.156
zailaach neteg sidakaa, umhii urchger tsarailaad h*****d bas
зочин 2020-12-18 66.181.161.70
За Уг нь яг л одоо Хүрэлсүхийг , цаашлаад МАН ийг нам дарах боломж бүрдчихээд байна даа.
Гэтэл дотоод хэрүүлээл хийсээр …. Эсвэл зориуд хэрүүл өдөөд байна уу….. Эрдэнээ ?
зочин 2020-12-18 66.181.190.145
шорон Эрдэнээ яагаад ингээд сул яваад байна, байдаг газар луу нь явуулаачээ
Зочин 2020-12-18 103.26.193.168
Ийм нөхдүүдээс салаагүй цагт АН хэзээ ч шинэчлэгдэхгүй…Баа.ас хатавч үмхийгээ тавьдаггүй гэдэг..
Ганц үнэн үг энэ 2020-12-18 202.21.100.210
Хэрэв 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын огцруулсан бол манай нам олонх болсон байх байсан. Тэр хариуцлагыг хэн ярьж байна вэ. 2016-2020 оны МАН -н УИХ- ийн 40 гаруй гишүүн ЖДУ-тэй холбогдож 7 төрлийн татвар нэмсэн атлаа 2020 оны сонгуульд ялсан. Шалтгаан бол Х.Баттулгыг МАН-н удирдлага хөөрхөн улс төрийн тоглоомдоо хувь хүний хүсэл сонирхолоор нь ашигласан. 3 урвагчийг хэн төрүүлсэн билээ
Зочин 2020-12-18 202.70.44.46
Засаг унагаж ялах байсан гэвэл түүн шиг солиорол байхгүй шүү. Ард иргэд засаг тогтвортой байхыг л хүсдэг болохоос тийм тэнэгүүдийг сонгодоггүй л байхгүй юу
Зочин 2020-12-18 64.119.18.85
үзэл баримтлалын төлөө биш, мөнгөний төлөө л явсан шүү дээ С.Эрдэнэ︕
Зочин 2020-12-18 66.181.179.232
Эрдэнээ хол очиж х**, АН ын 20 оны санхүүгийн орлого зардалын тайланг чамаас нэхэж байна., бүр цаашаа яв.
БӨ иргэн 2020-12-18 103.80.210.251
Nauriziin bayaraar irj suglaagaar Bayan Ulgii aimagt uguh 5n mashinii uldesen 2mashiniig hezee uguh be S.Erdene dargaa jich:Naranhuu gishuun amalsan 5mashina buren tanid ugsun bn gej hariu helsen ta Ulgiid 3 mashin ugsun odoo 2 mashin haana yavchihvaa…
зочин 2020-12-18 66.181.161.125
Улам сайн дампууруул арай болоогүй байна Эрдэнэ вантаан….
zzz 2020-12-18 122.201.31.152
zugeerl daraagin hvnr demjeed ywj boldguimuu zaawal uursdu erh medeltei baih geel ulairaad bdin
Зочин 2020-12-18 43.242.243.32
АНуус намынхан өөрсдөө яг энэ нөхрөөсөө долоон дор амьтад.
Зочин 2020-12-18 103.212.116.216
Өмхий мэлхий минь зайлна үгүй юу