Цагдаа нар Санта, элфийн дүрд хувирч, хар тамхины наймаачныг барьжээ | News.MN

Цагдаа нар Санта, элфийн дүрд хувирч, хар тамхины наймаачныг барьжээ

Цагдаа нар Санта, элфийн дүрд хувирч, хар тамхины наймаачныг барьжээ

Цагдаа нар Санта, элфийн дүрд хувирч, хар тамхины наймаачныг барьжээ

Перугийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх тасгийн цагдаа нар хар тамхины наймаачдыг барихын тулд Санта Клаус, элфийн дүрд хувиран нууц ажиллагаа явуулжээ.

Цахим орчинд тарсан дүрс бичлэгээс “Сандэй” ажиллагаанд оролцож буй цагдаа нар Санта Клаус болон элфийн дүрд хувиран Лима дахь нэгэн байшинд очиж байгаа нь харагдана. Гэхдээ тэд бэлэг өгөх гэж тус байшинд очоогүй аж. Харин ч эсрэгээр тэд тус байшинд амьдардаг хар тамхины наймаачныг амжилттай баривчилжээ.

Ажиллагааны гол дүр болсон Санта Клаус сэжигтнийг цочирдуулахын тулд маш том лантуугаар байшингийн хаалгыг цөм цохиж орсон байна. Мөн бичлэг дээр нэг цагдаа “Цагдаагийн газрын ногоон салаа явж байна. Энэ бол хар тамхины эсрэг ажиллагаа” хэмээн орилох аж.

Санта, элфи хоёр байшинд ормогцоо сэжигтнийг боож, газарт унаган гавлажээ. Сэжигтэн цагдаа нарын эсрэг ямар нэгэн үйлдэл үзүүлж эсэргүүцээгүй бөгөөд хүүг нь гэмтээхгүй байхыг тэднээс хүссэн байна.

Перугийн цагдаагийн газрын мэдээлж байгаагаар, сүүлийн үед хар тамхины бүлэглэлүүдтэй холбоотой ажиллагаа явуулахдаа цагдаа нар хачирхалтай хувцас өмсөх нь түгээмэл арга болсон бөгөөд тэдний ажлын амжилт сүүлийн үед эрс өсч байгаа аж.

Ажиллагаанд оролцсон цагдаагийн мэдээлснээр, сэжигтний гэрээс их хэмжээний хар тамхи болон гар буу олджээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-18 202.179.27.201

ӨВЛИЙН ӨВГӨНД Ч ИТГЭЛТГҮЙ БОЛЖ ДЭЭ. ..КК

Avatar

Will Smith 2020-12-18 202.9.41.5

МИНИЙ ХӨГШИН ОДОО ХАР ТАМХИА БОЛЬ ОО… ККК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж