Шарлага эмчилгээний тухай сонирхолтой баримтууд

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

Шарлага эмчилгээний тухай сонирхолтой баримтууд

 Хэт улаан туяаны эмчилгээ болон түүний ач холбогдол

Хэт улаан туяа нь хүний нүдэнд харагдахгүй, үзэгдэх гэрлээс урт долгионы урттай цахилгаан соронзон долгион юм. Хэт улаан туяаг 1800 онд одон орон судлаач Ноён Вилиам Хершел олж нээсэн байдаг. Нарнаас дэлхийд ирэх эрчим хүчний талаас ихэнх  хэсэг нь хэт улаан туяа, 40% нь үзэгдэх гэрэл, үлдсэн багахан хувь нь хэт ягаан туяа байдаг. Шингээгдсэн болон ялгаруулсан хэт улаан туяаны харьцаа нь дэлхийн цаг агаарт маш чухал нөлөөлөл үзүүлдэг.

Хэт улаан туяаны талаархи гайхалтай баримтууд

  1. Температуртай юм бүхэн дулаан эсвэл хэт улаан туяа ялгаруулж байдаг.
  2. Од, галактик, чийдэн, гал зэрэг дулаан юм болгон хэт улаан туяа ялгаруулдаг. Үүнд уншигч та ч мөн ялгаагүй орно.
  3. Эртний Хятадын гарын алгаар эдгээх арга нь 3000 жилийн турш хэт улаан туяаны эмчилгээний чанарыг ашиглаж ирсэн байна. Эдгээр анагаагчид нь гарын алганаасаа хэт улаан туяа болон энерги ялгаруулдаг. Энэтхэгийн Ёогичууд мөн алгаар эмчлэх аргыг ашигладаг бөгөөд ялангуяа нүдний ядаргаа гаргахад зөвлөдөг байна.
  4. Хүний арьс нь зөвхөн дулаан агаарыг мэдэрдэг бус хэт улаан туяаг “хардаг”. Та нарлаг өдөр гадагшаа гараад нүдээ аниад мэдрэхэд үзэгдэх гэрэл огт хараагүй ч гэсэн төвөггүйхэн нарны байршилыг тодорхойлж чадах болно.
  5. Өвлийн цагаар өрөөний температур хичнээн зуны цагтай ижил байсан ч бид зузаан цамцтай суухад зун футболктой сууж байгаатай адилхан тухтай байдаг. Учир нь хэдийгээр агаарын хэм адилхан боловч хана тааз бүгд зуны цагт хэт улаан туяаны ялгаруулалт нь ихсэж биеийг халаадагт оршино.
  6. Хамт унтдаг хосууд бие биеэндээ хэт улаан туяа ялгаруулагч болон хүлээн авагч нь болж өгдөг бол та хэрэв ганцаараа унтдаг бол хэт улаан туяа ялгаруулах боловч хүлээж авч чаддаггүй. Хамтдаа суугаад ярилцах, гэрийн тэжээвэр амьтнаа тэврэх зэрэгт мөн ялгаагүй хэт улаан туяаны солилцол явагддаг байна.
  7. Эрт дээр үеэс хүмүүс наранд гарах нь эрүүл мэндийг дэмждэг гэдгийг мэддэг байсан. Гэсэн хэдий боловч орчин үед наранд шарах нь нарны гэрлийн хэт ягаан туяаны агууламжаас шалтгаалан хязгаарлагдмал болсон. Хэт улаан туяа нь нарны гэрлийн эрүүл мэндийг дэмжих чанарыг хэт ягаан туяаны хортой нөлөөнд өртөлгүйгээр авах боломжийг олгоно.

Хэт улаан туяаны долгионы урт нь 0,78мкм-с 1мм байдаг ба ихэвчлэн гурван сегментэд хуваагддаг.

  • IR-A 0.78-1.4мкм
  • IR-B 1,4-3мкм
  • IR-C 3мкм-с 1мм

Долгионы уртаас хамааран хүний биед нэвтрэх гүн нь харилцан адилгүй байдаг. IR-C нь арьсны эвэрлэг давхаргад шингэдэг, IR-B нь барагцаагаар 1мм гүнд нэвтэрч арьсны дермисд нэвтэрдэг бол IR-A нь хамгийн гүнд буюу нэлээн хэдэн мм хүртэлх гүнд нэвтэрдэг байна. Иймд хэт улаан туяаны шарлагын аппаратууд нь ихэвчлэн IR-A долгионыг ялгаруулахаар зохион бүтээгдсэн байдаг.

Хэт улаан туяаны эмчилгээ нь холбогч эдийн уян хатан чанарыг нэмэгдүүлж үе мөчний хөшилтийг бууруулна, өвдөлтийг намдаана, булчингийн чангаралыг тавиулна, цусан хангамжийг нэмэгдүүлнэ, үрэвслийг намдаана, хаванг буулгана, эдгэрэлтийг дэмжинэ. Цусан хангамжийг нэмэгдүүлснээр тухайн хэсгийн уураг, тэжээл болон хүчил төрөгчийн хангамжийг нэмэгдүүлж эдгэрэлтийг түргэсгэнэ. Хэт улаан туяаны өвчин намдаах болон залуужуулах шинж чанар нь сүүлийн 40 жилийн турш хэрэглэгчддэд танигдан хэрэглэгдсээр ирсэн.

Хэт улаан туяа нь биеийн хэсгүүдэд шарлага хийхэд маш тохиромжтой. Шууд хүрэлцэх дулааныг бодвол хялгасан судсууд болон мэдрэлийн төгсгөлүүд байгаа гүнд нь хүрч үйлчилдэгээрээ илүү ач холбогдолтой.

ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО

Монгол Эм Импэкс Концерн хаана ч хэрэглэх боломжтой, авсаархан шарлагын аппаратыг худалдаалж байгаа билээ. Энэхүү шарлагын аппаратыг Монгол Эм Импэкс Концерны захиалгаар Унгар Улсад үйлдвэрлэсэн бөгөөд заавал эмнэлэгт дугаарлах шаардлагагүйгээр гэр, ажил гээд хүссэн газраа шарлага эмчилгээг хийх таатай боломжийг олгож байгаа юм.

Монгол Эм Импэкс Концерний худалдаанд нэвтрүүлээд буй хэт улаан туяаны шарлагын аппарат нь хэд хэдэн онцлог давуу талтай. Үүнд:      

  • Европын холбооны чанарын шаардлагыг ханган Унгар улсад үйлдвэрлэгдсэн.
  • Монгол хэл дээр савлагаа болон зааварчилгаатай.
  • Гэр бүлээрээ хэрэглэх боломжтой. Бага насны хүүхдийн ханиадны эхэн үеэс эхлэн настан буурлуудын үе мөчний өвдөлт хүртэл бүхий л насныханд өргөн хүрээнд хэрэглэх заалттай.
  • Эмнэлэгт зорьж очиж, дугаарлаж цаг хугацаа алдахгүй
  • Эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Хувийн эмнэлэгүүдэд 1 удаагийн шарлага хийлгэх зардлаараа та гэртээ аваад өдөр тутамд хэрэглэх боломжтой.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж