Монголбанк бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргав | News.MN

Монголбанк бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргав

Монголбанк бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргав

Монголбанк бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргав

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаар бодлогын хүүг хэвээр буюу зургаан хувьд хадгалах шийдвэр гаргажээ. Мөн жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөг олгох шийдвэр гаргасныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.

Тэрбээр “Хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд,

  1. Бодлогын хүүг хэвээр хадгалах;
  2. Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргалаа.

Жилийн инфляц 2020 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 3.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 4.3 хувьтай байна. Төрийн зохицуулалттай зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурсны зэрэгцээ эрэлт сул байгаагаас шалтгаалан ирэх саруудад инфляц нам түвшинд хадгалагдаж, дунд хугацааны зорилтын түвшинд байхаар байна. Covid-19-ийн дотоод тархалт эдийн засгийн сэргэлтийг удаашрууллаа. Ирэх онд эдийн засаг идэвхжиж, хэвийн түвшинд хүрэх хүлээлт хэвээр байна.

Covid-19 цар тахлын нөлөөгөөр гадаад эдийн засгийн идэвхжил энэ оны эхний хагас жилд огцом унасны дараа хоёрдугаар хагасаас сайжрах төлөв улс орон бүрийн хувьд харилцан адилгүйгээр үргэлжилж байна. Вирусийн эсрэг вакцинуудын туршилт эхнээсээ амжилттай дуусч эхэлсэн нь зах зээлд эерэг дохио өгч байна.

Төв банкны зүгээс Covid-19 цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулж, сэргэлтийг дэмжих, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байна.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна” гэлээ.

Мөнгөний бодлогын хорооны шийдвэр

Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурал /шууд/

Posted by Монголбанк /Монгол Улсын Төв банк/ on Thursday, December 17, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Rich Mongolian country. 2020-12-18 66.181.161.124

Good luck Mongolian Bank.

Avatar

Зочин 2020-12-18 103.140.11.2

Зөв шийдвэрүүд байна. ЭНЭ МӨНГӨӨР ноолуур зэрэг мал аж ахуйн түүхий эдийг бэлтгэж боловсруулж, түүндээ зах зээл ольёо. Үүнд л Монголбанкны зээл зоиулагдах биз ээ Арилжааны банкууд аа

Avatar

зочин 2020-12-18 202.126.92.99

орлоггүй болчихсон хүн зээлээ яаж төлөх талаар судалж байгаа боловуу

Avatar

Зочин 2020-12-18 150.129.142.35

Bodlogin khuu Ariljaanii hadgalamjiin khuug udirddaggui ni todorkhoi bolson. Ene khuu ni ZGiin bondiin khuug togtoodog yum bna. Mongol bank dampuursan yum bna. Mash sain oilgoloo. Een systemiig uurchilukh tsag ni boljee.

Avatar

Зочин 2020-12-18 66.181.185.96

Hedhen baychuuliin erh ashigt uilchilsen ymaan sahalt bolloo ta…

Avatar

Zochin 2020-12-18 202.55.191.130

Bodlogiin huug duraar n hudlugdug bolj bn shuu. Bodvol yamar ch bodloggui ulsiin shiidver iim bdag bhdaaa bhda

Avatar

Зочин 2020-12-18 202.9.40.20

Бодлогын хүүг бууруулаад зээл олголтыг дэмжиж зах зээлийг тэтгэсэнгүй. Чанаргүй зээл буухгүй болохоор арга ч үгүй дээ.Урт хугацаат санхүүжилт харин зээлийг нэмэгдүүлэх нэмэлт хөшүүрэг болно гэж найдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж