Монголбанк бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргав

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

Монголбанк бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргав

Монголбанк бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргав

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаар бодлогын хүүг хэвээр буюу зургаан хувьд хадгалах шийдвэр гаргажээ. Мөн жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөг олгох шийдвэр гаргасныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.

Тэрбээр “Хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд,

  1. Бодлогын хүүг хэвээр хадгалах;
  2. Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг гаргалаа.

Жилийн инфляц 2020 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 3.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 4.3 хувьтай байна. Төрийн зохицуулалттай зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурсны зэрэгцээ эрэлт сул байгаагаас шалтгаалан ирэх саруудад инфляц нам түвшинд хадгалагдаж, дунд хугацааны зорилтын түвшинд байхаар байна. Covid-19-ийн дотоод тархалт эдийн засгийн сэргэлтийг удаашрууллаа. Ирэх онд эдийн засаг идэвхжиж, хэвийн түвшинд хүрэх хүлээлт хэвээр байна.

Covid-19 цар тахлын нөлөөгөөр гадаад эдийн засгийн идэвхжил энэ оны эхний хагас жилд огцом унасны дараа хоёрдугаар хагасаас сайжрах төлөв улс орон бүрийн хувьд харилцан адилгүйгээр үргэлжилж байна. Вирусийн эсрэг вакцинуудын туршилт эхнээсээ амжилттай дуусч эхэлсэн нь зах зээлд эерэг дохио өгч байна.

Төв банкны зүгээс Covid-19 цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулж, сэргэлтийг дэмжих, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байна.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна” гэлээ.

Мөнгөний бодлогын хорооны шийдвэр

Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурал /шууд/

Posted by Монголбанк /Монгол Улсын Төв банк/ on Thursday, December 17, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж