Улс төрийн мэдээллийн "Politico" агентлаг өчигдөр (2020.12.17) АНУ-ын цөмийн зэвсгийн нууц мэдээллүүдийг хадгалдаг Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын удирдах газар хакерын халдлагад өртсөн талаар мэдээлжээ. Блүүмберг агентлаг ч гэсэн дээрхтэй ижил мэдээлэл нийтэлж, энэхүү халдлага нь ОХУ-ын төлөвлөж буй маш том хэмжээний цахим халдлагын ердөө нэг хэсэг байж болзошгүй хэмээсэн байна.
Америкийн эрдэмтдийн мэдээлж буйгаар, АНУ нийт 3800 орчим цөмийн зэвсгийн нөөцтэй бөгөөд тэдгээрийн ихэнх нь хүйтэн дайны эхэн үед үйлдвэрлэгджээ. “Манай улсын цөмийн хөтөлбөр бол үндэсний аюулгүй байдлын гол суурь юм. Үүнд, Үндэсний цөмийн аюулгүй байдлын удирдах газрын компьютерүүд маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул тэднийг хамгаалах нэн чухал шаардлагатай” хэмээн Стратегийн хүчний зөвлөлийн дарга Деб Фишер ярьжээ.
Мөн Эрчим хүчний яамны төлөөлөгч Шэйлин Хайнес хакерууд чухал мэдээлэлд хараахан хүрч чадаагүйг онцлоод, “Энэ удаад мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс харахад хакерууд зөвхөн бизнесийн сүлжээнд л нэвтэрсэн байна. Тэд хараахан үндэсний цөмийн аюулгүй байдлын мэдээлэл зэрэг нэн чухал мэдээллүүд рүү нэвтэрч чадаагүй байна. Эрчим хүчний яам болзошгүй аюулыг мэдмэгцээ нэн даруй үйлдлийн системүүдээ шалгаж, эмзэг хэсгүүдийг сүлжээнээс салгасан нь үр дүнтэй боллоо” хэмээн тайлбарласан байна.
Мэргэжилтнүүд энэ удаагийн цахим халдлагыг АНУ-ын түүхэн дэх хамгийн аюултай халдлага боллоо хэмээн дүгнэж байгаа аж. Цахим аюулгүй байдлын газар дээрх халдлагын буруутныг зарлаагүй ч үйл явдлыг “АНУ-ын эсрэг хамгийн аймшигт заналхийлэл” хэмээн тодорхойлжээ. Харин сенаторууд тус халдлагыг ОХУ-ын тагнуулын албаны үйлдсэн хэрэг хэмээн үзэж байгаа ч ОХУ-ын зүгээс болсон явдалд ямар ч хамаагүй хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Зочин 2020-12-18 146.115.161.230
Өдий том болчоод ийм юманд итгэж байгаа нь тэнэг шүү. Соцын үед өдөр болгон ийм мэдээ. Бид оросуудын талд байж. Одоо ч өдөр болгон л ийм мэдээ. Америкийн талд орох болж. Зоосны хоёр тал. Ялгаагүй.
Зочин 2020-12-18 192.82.73.40
Хятадуудын хийж байгаа зүйл хар хятадыг задлаад вьетнамын колон улс болгоод хаячих юмсан
зочин 2020-12-18 66.181.179.45
end sedevee anduursan erguutsen tolog shaaj yavna
Bla bla 2020-12-18 24.13.36.85
Uhruud neeree jorlongooch oligtoi barij chadahgui baij hunii muud durlaad muruud baitsgaah yum! Oorsniigoo l hicheej uz!
Зочин 2020-12-18 122.201.21.42
Энэ Америк үнэн алингаа алдаж дуусаж байгаа юм бн ! Дандаа юухан хээхэнээс ч айж цочоод зүрх алдаад нэг л биш болчихжээ! Ккк.тэгээд бас болоогүй дандаа гонгинож гомдоллохыг нь яанаа! Өөрөө л нууцаа нууж чадахгүй бол хүн нүдээ нуухгүй ш дээ!
Ovgon 2020-12-18 192.82.72.29
Nalaidemiirovich putleriin teneglel oros orniig ertontsiin shivshig gutamshig bolgoj bna da. Mudak ivanuud chadahgui baij demii yumaar oroldohoo bolimoor yum. Delhiin internet suljeenii tov server amerikad baidag gedgiig meddeggui ee kkk.
Заагч 2020-12-18 202.179.31.254
Хөлдүү америкийн хоосон гүтгэлэг цаана нь вирус хятадууд байгааг тэд мэдэж л байгаа.
Зочин 2020-12-18 202.21.108.32
Оросууд нээрээ яанкуудыг чичрүүлчих юмаа.
kkkkkkkk 2020-12-18 64.119.16.37
Энэ ядаргаа оросууд бүр ичих айх гэж байхгүй болжээ.
21 2020-12-18 202.131.225.197
ZASSS