Цуврал аллагын хэрэгт гүтгэгдэж, 20 жил хоригдсон эрийг цагаатгав | News.MN

Цуврал аллагын хэрэгт гүтгэгдэж, 20 жил хоригдсон эрийг цагаатгав

Цуврал аллагын хэрэгт гүтгэгдэж, 20 жил хоригдсон эрийг цагаатгав

Цуврал аллагын хэрэгт гүтгэгдэж, 20 жил хоригдсон эрийг цагаатгав

Өмнөд Солонгост гучаад жилийн өмнө болсон аймшигт цуврал аллагын хэргийн жинхэнэ буруутан өнгөрсөн жил өөрийгөө илчилсэн билээ. Гэтэл түүний хэргүүдийн нэгийг аль хэдийн өөр хүн үүрч, хорин жилийн турш шоронд хоригдсон байжээ. Жинхэнэ гэмт хэрэгтэн өөрийгөө илчилсэн даруйд хилс хэргээр шийтгүүлсэн иргэнийг суллаж, гаргасан нэхэмжлэлийнх нь дагуу хэд хэдэн удаа шүүх хуралдаж, үр дүнд нь түүний нэрийг цагаатгасан байна.

1988 онд Сөүл хотын ойролцоо Хуасон тосгонд 13 настай хүүхдийн аминд хүрсэн хэрэг гарч, цагдаа нар хадам ах Юн Сон Ёог нь сэжиглэн баривчилсан байна. Өдгөө 50 настай түүнийг өчигдөр (2020.12.17) шүүгч гэм буруугүй хэмээн үзэж, нэр төрийг нь сэргээсэн байна. Учир нь үнэн хэрэгтээ 13 настай хүүхдийг хөнөөсөн хэрэг цуврал алуурчин И Чун Жэгийн 1986-1991 оны хооронд үйлдсэн арван аллагын нэг байсан аж.

Шүүгч нарын олж мэдсэнээр, Юн Сон Ёо хэдий буруугүй ч цагдаа нарын эрүү шүүлтээс болж аргагүйн эрхэнд хэрэг хүлээжээ. Тухайн үед 22 настай байсан Юнг цагдаа нар гавлан, хүйтэн өрөөнд гурван хоног нойр, хоолгүй байлгасан байна. “Шүүх засаглалын нэгэн хэсгийнхээ хувьд би салбарынхаа буруу ажиллагаанаас болж асар их зовж тарчилсан, хүний эрхээ эдэлж чадалгүй хохирсон иргэнээсээ уучлал гуйж байна” хэмээн шүүгч Пак Жон Жэ хэлжээ.

Юн олон жилийн турш өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлсээр ирсэн ч хэн ч үл тоосоор өдийг хүрчээ. Эцэст нь цагдаа нар өнгөрсөн жил жинхэнэ гэмт хэрэгтнийг олж тогтоосноор Юн шүүхэд хандах эрхтэй болсон аж. Тэрбээр “Ингэж нэг юм гучин жилийн турш үүрч ирсэн дэндүү хүнд ачаагаа хаяж, ясаа амрааж чадлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Цагдаа нар мөн шинэ ДНХ илрүүлэх технологийн ачаар 1994 оноос хойш хоригдсон Юнг дээрх хэрэгт хамааралгүй болохыг тогтоосон байна. Мөн долдугаар сард Кёнги дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга тухайн үед цагдаа нар Юнд хүч хэрэглэж, хилс хэрэг үүрүүлсэн гэдгийг баталж, “Бид И Чун Жэгээс болж хохирсон бүх хүн, тэр дундаа түүний гарт амиа алдсан бүх хохирогч, тэдний ар гэрийнхэн, түүний хэрэгт сэжиглэгдэж, нэр төрөөрөө хохирсон хүмүүс, хилс хэрэг хүлээж, шоронд хоригдсон Юн нараас өвдөг сөгдөн уучлал гуйж байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
260
ХарамсалтайХарамсалтай
106
БурууБуруу
59
ТэнэглэлТэнэглэл
33
ГайхмаарГайхмаар
23
ХөөрхөнХөөрхөн
21
ХахаХаха
20
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zoooshn 2020-12-18 103.229.122.159

Memories of Murder энэ хэргээр хийсэн кино жинхэнэ урлагын бүтээл дээ

Avatar

Зочин 2020-12-18 202.55.188.108

Uuchlaaraigaar chin yadiin er ni 10 billion won ug

Avatar

Зочин 2020-12-18 64.119.17.123

Юун хадам ах билээ 13 тай хүүхдэд хүргэн ах юм болов уу ч гэж бодож үзлээ гэтэл 22 настай байсан гэхсолонгост ийм залуу гэрлэх үү

Avatar

Зочин 2020-12-18 202.126.88.180

Хадам Ах р чинь эгчийнх нь нөхөр байж таардын байгаа биздээ

Avatar

Зочин 2020-12-18 202.126.89.45

хүргэн гэдэг юм

Avatar

Зочин 2020-12-18 66.181.161.69

uursduu olson ym shig surteima uuruu hrgee huleesen l ym bndag

Avatar

mal humuus bas bh yumaa 2020-12-18 192.82.74.135

yooy yagaad iim cham shig malnuud bdg yumbee ene delhiid? yagad hun bolj tursun yum honi yamaa gurveliin amidralaara l amidraldaa…

Avatar

Зочиг 2020-12-18 202.9.46.70

Монголд маш их бгаа байх өөө

Avatar

Irgen 2020-12-18 202.179.21.198

Эрүү шүүлтэд өртөж хилс хэрэг үүрнэ. За тэгээд цааүаар авах ял байсан бол булшнаас нь уучлалт гуйх уу. Эрүү шүүлт, цаазаар авах ялын эсрэг байж хор уршгийг нь мэдэж байх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-12-18 103.10.22.115

Shuuh tsagdaa toroos hamaaralgui bolson tsagt baga nasii huuhed huchirhiilsen horooon huniig tsaazaar aw

Avatar

Tsendmaa Tsendmaa 2020-12-18 66.181.161.96

цаазаар авсан бол шарилнаас нь уучлалт гуйх уу. Хариуцлагагүй юмаа. Хэлмэгдээд байвал хэцүү л юм бна

Avatar

Зочин 2020-12-18 103.229.122.159

Цаазын ял шудрага хэрэгждэг оронд 25 жил насаар хорих ял заавал хамт өгдөг. Насаар нь хориод насны бөгсөнд цаазладаг. Манайхан шууд л цаазлах тухай бодоод элийрээд байгаа юм. Иран энэ тэр террористууд биш дээ айн

Avatar

nigga 2020-12-18 202.21.108.179

lalarin tsagdaa

Avatar

Зочин 2020-12-18 202.21.109.89

Цаазаар авахуулсан бол юун суллагдах. Хилсээр цаазлуулсан хүмүүс олон л байдаг байх даа

Avatar

иргэн 2020-12-18 202.179.26.88

манайд ч гэсэн иймэрхүү байдлаар Хилсээр шоронд сууж байгаа Иргэн байж л байгаа,

Avatar

Zochin 2020-12-18 202.131.225.197

Manai TSagdaa nar ingej uuchlalt guinh n b** hel nemeed jaal torguultai tanhai nuhur baisan bnlee geed shaaj uguh bhdaa. Hamgii hachirhaltain nuguu torguuluud n shorond baihad n avsan torguuli baij huguu chireh vedee!!!! Nuguu Sodnomdarjaa, Chimgee nar yu bolson hench yamarch uuchilalt guilgui nuguu humuus n shorondoo baisaarl baiga shuudeee!! Manai uls hezee neg tsag hugjihel bh tehdee namaig amid bhad ter saikhan tsag irehgui bh kkk

Avatar

Зоч 2020-12-18 66.181.161.100

Ийм л учраас монгол орон цаазын ялнаас татгалзсан юм ш тээ.. Сарангэрэл мэтийн нөхдүүд юмаа бодож хэлэх хэрэгтэй. Хүмүүс ч гэсэн бодож сонголтоо хийх болжээ.. УИХ галзуу өвчтэй нь мэдэгдэхгүй улсуудаар дүүргээд явбал улс яаж хөгжих вэ дээ…

Avatar

Орчуулга 2020-12-18 1.229.162.10

Хмм… Орчуулгын мэдээ л юм шиг байх юм… Яагаад ийм найруулга зүйн болон зөв бичих дүрмийн алдаа ихтэй байдаг байнаа…
Зүгээр нэг фэйсбүүк хэрэглэгчийн пост биш томоохон мэдээний сайт хүртэл ийм үгийн алдаатай байхаар утгагүй санагдах…
Үгийн сонголт болон алдаанаас нь харвал нэг тааруухан орчуулагч солонгос хэлнээс шалдар булдар орчуулсан юм шиг байна…
Орчуулагчид нь хандаж хэлэхэд: 모국어부터 제대로 배우고, 번역이나 하세요~!! 🙂

Avatar

зо 2020-12-18 202.9.41.5

манай цагдаагийн газарт хөлдүү байцаагч нар зөндөө байдаг Эд нар хүнийг яаж бол яаж хэлмэгдүүнэ

Avatar

ө 2020-12-18 203.91.115.51

манай мөрдөн байцаагч прокурорууд миний мэдэхийн 2 хүнийг хэрэг үүрүүлсэн байдаг, арга барил нь хуучны арга барилаараа яваад байх шиг санагдсан ийм байхад цаазлах гэдэг эвгүй сонсогдоод байгаамдаа

Avatar

Зочин 2020-12-18 103.57.95.21

muugaasaa Sain n ih eruul uhaantai Hun olon ym da

Avatar

... 2020-12-18 103.57.95.21

hetsuu ym da Hun gants l amidarna,araatnuudiin hogiin s***r shavhruunuudiin zolios.

Avatar

зочин 2020-12-18 203.91.115.250

Цаазын ялаа …

Avatar

Зочин 2020-12-18 202.21.107.66

Цаазалчихаагүй нь яамай даа. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг энэ байхдаа. Жинхэнэ а******н баригдалгүй цуврал а******н болсон байжээ.

Avatar

Зочин 2020-12-18 202.9.40.121

shorond suulgasan tsagdaa naraas hohiroliin munguu avax ystoi.

Avatar

Зочин 2020-12-18 66.181.161.50

содномдаржаа чимгээ нарын хэрэг гэж дэндүү тэнэг жүжиг шүү удахгүй суллана бизээ

Avatar

Зочин 2020-12-18 66.181.178.132

chi zandanuu? hereg hiisen ni buh shatnii shuuheer togtoochood bhad nyamk, zand, bold metiin hudlaa poproltoor tarhia ugaalgasan ta nar metiin hashgiranaaar tegeed ch neg sullachihdaggui bhaa zugeer

Avatar

Зочин 2020-12-18 202.9.46.55

Ийм учираас цаазын ял байж болдоггүй юм. Цаазын ялтай байсан бол өдийд үхсэн байгаа

Avatar

Зочин 2020-12-18 66.181.183.48

Цагаатгаад л болчихдог, хохирол нөхөн төлөх ойлголт байдаггүй юм уу.

Avatar

Зочин 2020-12-18 64.119.27.106

bgaa 1.8 terbum won ugnu gsn

Avatar

Зочин 2020-12-18 139.5.219.22

монголд ч гэсэн гэрч, хохирогч нэртэй адгуудын үгээр хүнийг яллаж болохгүй ш дээ. Хэргийг заавал нотлох ёстой!

Avatar

ddd 2020-12-18 66.181.182.186

hairan 20 jil

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж