Цуврал аллагын хэрэгт гүтгэгдэж, 20 жил хоригдсон эрийг цагаатгав

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

Цуврал аллагын хэрэгт гүтгэгдэж, 20 жил хоригдсон эрийг цагаатгав

Цуврал аллагын хэрэгт гүтгэгдэж, 20 жил хоригдсон эрийг цагаатгав

Өмнөд Солонгост гучаад жилийн өмнө болсон аймшигт цуврал аллагын хэргийн жинхэнэ буруутан өнгөрсөн жил өөрийгөө илчилсэн билээ. Гэтэл түүний хэргүүдийн нэгийг аль хэдийн өөр хүн үүрч, хорин жилийн турш шоронд хоригдсон байжээ. Жинхэнэ гэмт хэрэгтэн өөрийгөө илчилсэн даруйд хилс хэргээр шийтгүүлсэн иргэнийг суллаж, гаргасан нэхэмжлэлийнх нь дагуу хэд хэдэн удаа шүүх хуралдаж, үр дүнд нь түүний нэрийг цагаатгасан байна.

1988 онд Сөүл хотын ойролцоо Хуасон тосгонд 13 настай хүүхдийн аминд хүрсэн хэрэг гарч, цагдаа нар хадам ах Юн Сон Ёог нь сэжиглэн баривчилсан байна. Өдгөө 50 настай түүнийг өчигдөр (2020.12.17) шүүгч гэм буруугүй хэмээн үзэж, нэр төрийг нь сэргээсэн байна. Учир нь үнэн хэрэгтээ 13 настай хүүхдийг хөнөөсөн хэрэг цуврал алуурчин И Чун Жэгийн 1986-1991 оны хооронд үйлдсэн арван аллагын нэг байсан аж.

Шүүгч нарын олж мэдсэнээр, Юн Сон Ёо хэдий буруугүй ч цагдаа нарын эрүү шүүлтээс болж аргагүйн эрхэнд хэрэг хүлээжээ. Тухайн үед 22 настай байсан Юнг цагдаа нар гавлан, хүйтэн өрөөнд гурван хоног нойр, хоолгүй байлгасан байна. “Шүүх засаглалын нэгэн хэсгийнхээ хувьд би салбарынхаа буруу ажиллагаанаас болж асар их зовж тарчилсан, хүний эрхээ эдэлж чадалгүй хохирсон иргэнээсээ уучлал гуйж байна” хэмээн шүүгч Пак Жон Жэ хэлжээ.

Юн олон жилийн турш өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлсээр ирсэн ч хэн ч үл тоосоор өдийг хүрчээ. Эцэст нь цагдаа нар өнгөрсөн жил жинхэнэ гэмт хэрэгтнийг олж тогтоосноор Юн шүүхэд хандах эрхтэй болсон аж. Тэрбээр “Ингэж нэг юм гучин жилийн турш үүрч ирсэн дэндүү хүнд ачаагаа хаяж, ясаа амрааж чадлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Цагдаа нар мөн шинэ ДНХ илрүүлэх технологийн ачаар 1994 оноос хойш хоригдсон Юнг дээрх хэрэгт хамааралгүй болохыг тогтоосон байна. Мөн долдугаар сард Кёнги дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга тухайн үед цагдаа нар Юнд хүч хэрэглэж, хилс хэрэг үүрүүлсэн гэдгийг баталж, “Бид И Чун Жэгээс болж хохирсон бүх хүн, тэр дундаа түүний гарт амиа алдсан бүх хохирогч, тэдний ар гэрийнхэн, түүний хэрэгт сэжиглэгдэж, нэр төрөөрөө хохирсон хүмүүс, хилс хэрэг хүлээж, шоронд хоригдсон Юн нараас өвдөг сөгдөн уучлал гуйж байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
261
ХарамсалтайХарамсалтай
107
БурууБуруу
59
ТэнэглэлТэнэглэл
33
ГайхмаарГайхмаар
24
ХөөрхөнХөөрхөн
21
ХахаХаха
20
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж