Улаанбаатарт байсан Элчин сайдын яамаа 2009 онд хаасан Польшийн Засгийн газар энэ онд Элчин сайдын яамаа буцаан нээх шийдвэрт хүрчээ. Бүгд Найрамдах Польш Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээх шийдвэрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 8-нд гаргасныг тус улсын Сеймийн Дэд маршал, хатагтай М.Гошевска, Гадаад хэргийн дэд сайд М.Пшидач нар Элчин сайд Б.Доржтой уулзахдаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дорж Польшийн Засгийн газар Улаанбаатарт ЭСЯ-аа нээх шийдвэр гаргасанд баяр хүргээд, энэхүү алхам нь хоёр талын харилцааг улам идэвхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
БНПУ-ын Гадаад хэргийн сайдын дээрх шийдвэр 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсноор ЭСЯ нээх бэлтгэл ажил эхэлж, улмаар Улаанбаатар хотноо БНПУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэх юм байна.
Энэ нь Монгол Улсын гадаад харилцааны нэр хүнд өсч буйн том үр дүн бөгөөд Польш улстай худалдаа, эдийн засгийн харилцаа нэмэгдэж буйтай холбоотой аж. Польш улсын зээл тусламжаар таван аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, явуулын эмнэлгийн тоног төхөөрөмж авах, онцгой байдалд машин техник авах зэрэг яриа хэлэлцээ хийгдэж буй юм байна.
Цар тахлын хүнд үед Элчин сайдын яам байгуулагдаж байгаа нь томоохон алхам бөгөөд Монгол Улсын Гадаад харилцааны яам анхаарч ажилласан тул ийнхүү шийдвэр нь гарчээ. Covid-19-ийн улмаас улс орнууд Элчин сайдын яамаа цөөлж байхад Монгол Улсад нэмэгдэж буй нь манай улсын нэр хүнд, гадаад бодлогын чадамж өсч буйн үзүүлэлт юм. Польш улс нь Европын холбооны гишүүн орон бөгөөд Монгол Улс Европын холбоотой харилцаагаа улам зузаатгахад дээрх шийдвэр нөлөөтэй билээ.
Б.ЖАРГАЛ
боогдсон иргэн 2020-12-18 202.126.89.52
БАТАА ЧИ ХӨЛДҮҮ Л ДЭЭ
Зочин 2020-12-18 103.26.193.34
Баруун украйн чинь польшийн колонид хагас зуун жил байж байгаад богдан хмельницкийн удирдлага доор украйнууд газар нутгаасаа польшуудийг хөөн гаргаж оросын бүрэлдэхүүнд буцаж орсон юмаа.яг ярих юм бол баруун оросууд 50 жил польшийн эзэмшилд байхдаа мэдээж хэл яриа нь өөрчлөгдөж польш хэлтэй төстэй болсон юм.
Зочин 2020-12-18 202.9.40.33
Манай ГХЯамны хичээл зүтгэлээр гэж худлаа дэгсдүүлж ! Муусайн диполмат нэртэй хар тамхины наймаачдын хичээл зүтгэл гэж юу байхав дэ ! Орчин үед дэлхий ертөнцын байдал өөрчлөгдөж бн, жижигхэн Монголыг 2 аварга хөршид нь зальгүйлэхгүй гэж барууныхны хийж буй алхам гэж ойлгож болно ! Ирээдүйн Крым болохоос л сэргийлж бн гэх юм уу да !
Зочин 2020-12-18 103.208.221.55
Polish gej yu iin baruun ukrainuud sh dee.
Зочин 2020-12-18 202.21.109.76
Энэ нь Монгол Улсын гадаад харилцааны нэр хүнд өсч буйн том үр дүн бөгөөд Польш улстай худалдаа, эдийн засгийн харилцаа нэмэгдэж буйтай холбоотой аж. Польш улсын зээл тусламжаар таван аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, явуулын эмнэлгийн тоног төхөөрөмж авах, онцгой байдалд машин техник авах зэрэг яриа хэлэлцээ хийгдэж буй юм байна.
(Манай улсын нэр хүнд өссөндөө биш зээл өгч байгаа болохоор тэрийгээ хянах гэж элчин сайдаа яамаа нээж байгаан байна ккk)
Мо АХ партизан 2020-12-18 202.126.89.52
ДОБРО ПОЖАЛИВАТЬ В МОНГОЛИИ ДИПЛОМАТОМ ИЗ ДЕМОКРАТИЧЕСКОЙ ПОЛЬШИИ,
1990-ОНД биднийг Монгол , ЗХУ – ын коммунисуудын эсрэг тэмцэж байхад та нарыг баривч илж эхлэх юм уу эсвэл та нарлуу буудаж эхэл вэл манай ЭСЯ -ны хашааг даваад гэсэн амид үлдэхийг бодоорой гэж хэлж байсан ПОЛЬШ иргэн байсан БАЯРЛАЖ ЯВДАГ ,
Батаа 2020-12-18 202.9.46.163
Удахгүй Беларусийн адил Монголд радикал экстремист үзэлтэй залуусыг санхүүжүүлэн бэлтгэнэ, эрх бүхий засгийн газрыг ардчилсан бус байна гэж хувьсгал хийнэ. За тэгээд цаашлаад Монголын эдийн засгийг бие даах чадваргүй болгож байгаад өөрийн бууны нохойгоо засгийн газарт тавина, тэгээд Монгол капут…
Батаа 2020-12-18 202.9.46.163
Польш манай улсыг ОХУ-ын эсрэг байр суурьтай болгох зорилгоор элчингээ нээж байгаа нь тодорхой.
Польш угаасаа АНУ-ын далд хөл гар, өөрөөр хэлбэл АНУ-ын үнэнч бууны нохой
Хотын уугуул иргэн 2020-12-18 103.26.193.168
Польшийн хуучин ЭСЯ-ны байр, талбай гэж ёстой тансаг байсандаа. Одоо түүнд нь Энэтхэгийн ЭСЯ байрлаж байгаа. Хятадын ЭСЯ-ны зүүн талд. Алсын бодлоггүй улс ийм байдалд ордог юм байна. Оройтсон ч алдаагаа зассан нь яамаадай…Манай ГХЯ нэг байр гаргаж өгөх байлгүй дээ.
Б.Жаргалсайхан 2020-12-18 202.131.230.90
Элчин сайд Б.Доржид баяр хүргэе! Монгол – Польшийн худалдаа, хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна. БСБ Мебель ХХК-ийн хамт олон.
ОНОМ 2020-12-18 103.26.193.205
Монгол чухам хэрэггүй улс гэж байлаа. Яахавдээ, хэт радикал болоод баахан шинэ улс орнуудад элчих нээгээд төсөв мөнгө хүрэлцэхгүй тул хэрэггүй, ач холбогдолгүй зарим улсыг хас гээд тэрэн дотор нь Монгол, Лаос мэт нь орсон биз. ТЭрэнд гайхаад байх ч юм алга. Ер нь бол ОУ-ын нэр хүнд гэдэг ойлголт байдаг. Тэрийгээ дээшлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Чадах юм нь тэр юм. За тэгээд цаагуураа хөгжил дэвшилтэй орон руу бүгд л ач холбогдолтой улс гээл хошуурна шүү дээ. Эдийн засгийн хувьд л ..
зочин 2020-12-18 203.217.139.240
Баяр хүргэе. Дорж оо
Жинхэнэ дипломат хүмүүс ингэж ажилладаг. Аргагүй ахмад дип Нанзад, Түмэн нартай хамт ажиллаж байсан. Сайхан, даруу, Монголын төлөө зүрхтэй залуу байсан. Хэвээрээ байгаад баяртай байна. Ядарсан муу докторант байхад надад их тус болж байсан.
хэхэхэхэ 2020-12-18 202.126.89.116
Манайхыг хог шаар мэт үзэээд элчингэээ буулгааад арилсан улс даа одоо юу болсон юм бол доо.
Зочин 2020-12-18 202.179.27.251
Гарчигтаа БНПУлс гэж бичих ёстой байсан болов уу.
Зочин 2020-12-18 202.131.245.243
90 онд Монгол хэрэггүй гээд л гараад явсан улсууд гэнэт юу болоо вэ? AHУcын бууны ноход шүү дээ, эд нар.
Зочин 2020-12-18 122.201.31.139
Чи донгосолгүй дуугай бай.Бид мэдэж байна.
Батаа 2020-12-18 202.9.46.163
Үнэн үгэнд өстэй гэж энэ дээ. Польш манай улсыг ОХУ-ын эсрэг байр суурьтай болгох зорилгоор элчингээ нээж байгаа нь тодорхой.
Польш угаасаа АНУ-ын далд хөл гар, өөрөөр хэлбэл АНУ-ын үнэнч бууны нохой
Зочин 2020-12-18 124.158.84.1
Баяр хүргэе