Польш Улаанбаатарт ЭСЯ-аа нээнэ

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

Польш Улаанбаатарт ЭСЯ-аа нээнэ

Польш Улаанбаатарт ЭСЯ-аа нээнэ

Улаанбаатарт байсан Элчин сайдын яамаа 2009 онд хаасан Польшийн Засгийн газар энэ онд Элчин сайдын яамаа буцаан нээх шийдвэрт хүрчээ. Бүгд Найрамдах Польш Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээх шийдвэрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 8-нд гаргасныг тус улсын Сеймийн Дэд маршал, хатагтай М.Гошевска, Гадаад хэргийн дэд сайд М.Пшидач нар Элчин сайд Б.Доржтой уулзахдаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дорж Польшийн Засгийн газар Улаанбаатарт ЭСЯ-аа нээх шийдвэр гаргасанд баяр хүргээд, энэхүү алхам нь хоёр талын харилцааг улам идэвхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

БНПУ-ын Гадаад хэргийн сайдын дээрх шийдвэр 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсноор ЭСЯ нээх бэлтгэл ажил эхэлж, улмаар Улаанбаатар хотноо БНПУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэх юм байна.

Энэ нь Монгол Улсын гадаад харилцааны нэр хүнд өсч буйн том үр дүн бөгөөд Польш улстай худалдаа, эдийн засгийн харилцаа нэмэгдэж буйтай холбоотой аж. Польш улсын зээл тусламжаар таван аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, явуулын эмнэлгийн тоног төхөөрөмж авах, онцгой байдалд машин техник авах зэрэг яриа хэлэлцээ хийгдэж буй юм байна.

Цар тахлын хүнд үед Элчин сайдын яам байгуулагдаж байгаа нь томоохон алхам бөгөөд Монгол Улсын Гадаад харилцааны яам анхаарч ажилласан тул ийнхүү шийдвэр нь гарчээ. Covid-19-ийн улмаас улс орнууд Элчин сайдын яамаа цөөлж байхад Монгол Улсад нэмэгдэж буй нь манай улсын нэр хүнд, гадаад бодлогын чадамж өсч буйн үзүүлэлт юм. Польш улс нь Европын холбооны гишүүн орон бөгөөд Монгол Улс Европын холбоотой харилцаагаа улам зузаатгахад дээрх шийдвэр нөлөөтэй билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж