Орхон: Баянзүрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдээс PCR авна

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Орхон: Баянзүрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдээс PCR авна

Орхон: Баянзүрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдээс PCR авна

Нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь халдварын шинэ голомтоор бүртгэгдээд буй. Тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдээс PCR шинжилгээ авна гэж Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Тус аймгийн Онцгой комиссын өнөөдөр (2020.12.18)-ийн ээлжит мэдээллээр, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн арван хүн Орхонд ирснийг тандалт судалгаагаар тогтоосон байна.

Гэхдээ халдварын батлагдсан тохиолдлуудын хоёрдогч хавьтал эсэх нь одоогоор тогтоогдоогүй аж. Түүнчлэн Сovid-19-ийн халдвар авсан тус аймгийн харъяат 10 хүн эдгэсэн тул өчигдөр (2020.12.17) орон нутагтаа иржээ.

БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН ХОЁРДОГЧ ХАВЬТЛУУДААС ОРХОН АЙМГИЙН ХАРЬЯАТ ИРГЭД БАЙГАА ЭСЭХ НЬ ТОГТООГДООГҮЙ

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.МӨНХЦЭЦЭГ: 

-Орхон аймагт сүүлийн 11 хоногт Сovid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. PCR шинжилгээнд нийт 686 иргэнийг хамруулсан. Үүний 50 хувь нь зорчих хөдөлгөөнтэй холбоотой. Халдварын голомттой бүс нутгаас өчигдөр нийт 297 иргэн ирсэн. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд гэрийнхээ орчныг харуулсан зургаа холбогдох албаны хүмүүст мэдээллэнэ. Харин зургийн галлерейд хадгалагдсан хуучин зургаа илгээхийг хориглосон. Ийм зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцох юм. Аймгийн хэмжээнд Сovid-19-ийн онош батлагдсан 25 иргэн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг рүү шилжсэнээс 11 хүний эмчилгээ үргэлжилж байна.

Батлагдсан тохиолдлуудын 14 нь эдгэсэн нь насанд хүрсэн зургаан хүн, найман хүүхэд байгаа юм. Эдгэсэн хүмүүсийн 10 нь орон нутагтаа ирж, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Мөн Баянзүрх дүүрэгт халдвар кластер хэлбэрээр тархсан тул аймгийн хэмжээнд тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Орхон аймагт ирсэн нийт 3346 иргэнээс урьдчилсан байдлаар 2250 орчмыг нь тандалт судалгаанд хамруулсан. Эдгээр иргэдийн дотор Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэн цөөнгүй байна.

ХӨСҮТ-өөс мэдээлснээр, халдварын хоёрдогч хавьтал болох 6049 иргэн байгаа юм. Үүний дотор Орхон аймгийн харъяат иргэд байгаа эсэх нь одоогоор тогтоогдоогүй. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж