УИХ-ын дарга Говь-Алтайд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ-ын дарга Говь-Алтайд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Говь-Алтайд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ өнөөдөр /2016.03.20/ орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзан, бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэнг сонирхлоо. 
 
 
Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Мянганбуу Улсын Их Хурлын даргад аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар танилцуулж, мэдээлэл өглөө. Улсын Их Хурлын дарга эхлээд эсгий, ноос угаах үйлдвэрлэл эрхэлж, үүний зэрэгцээ дарсны үйлдвэрлэл эрхэлдэг “Ентүм” ХХК-ийн бүтээгдэхүүнийг үзэж, үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзаж, ярилцав. Тус компани 1995 онд эсгийний үйлдвэр ашиглалтад оруулжээ. 2003 онд өргөтгөл хийснээр жилд 90.0-100.0 метр эсгий үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна. Цагаан болон бор эсгий үйлдвэрлэж, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Увс, Ховд, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотод 40 гаруй цэгээр борлуулдаг талаар тус компанийн гүйцэтгэх захирал Х.Мягмардаш Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. Мөн хоногт 12 тн ноос угаах хүчин чадалтай ноосны үйлдвэр, төмөр бетонон тулгуурын үйлдвэрлэл эрхэлдэг байна. Үүний зэрэгцээ жимсний аж ахуй эрхэлж, 1994 оноос дарсны үйлдвэр явуулж эхэлжээ. Чацарганы дарс, цэвэр тос, шүүс зэрэг бүтээгдэхүүнийг Болгар Улсын шилдэг технологи, Монгол орны цэвэр байгалийн гаралтай чацарганаар монголын эрдэмтдийн олон жилийн туршилт, хөдөлмөрийн үр дүнд үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа юм байна. 
 
 
Говь-Алтай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн жилд 3-4 удаа болдог бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүн, талх, нарийн боов, дарс зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эсгий, ноос угаах, сур, суран эдлэл, оёдол болон модон эдлэл, барилгын материал үйлдвэрлэгч 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцжээ.
 
 
Үзэсгэлэнг Улсын Их Хурлын дарга үзэж, бүтээгдэхүүнүүдийг сонирхон, үйлдвэрлэгчидтэй уулзаж, ярилцсан юм. Тэрээр Улсын Их Хурлаас 2015 оны хаврын чуулганаар батлагдсан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн талаар танилцууллаа. Энэ хуулийг баталсантай холбоотойгоор бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолдог үндэсний үйлдвэрт зээлийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг тусгасан. Мөн дэвшилтэт, өндөр технологи бүхий экспортод чиглэсэн судалгаа, хөгжлийн зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг тухайн үйлдвэрт буцааж олгоно. Экспортын үйлдвэрлэлийг төрөл бүрийн арга хэрэгсэлээр дэмжиж, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой барааны тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглосон. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, ноос, ноолууран болон оёмол бүтээгдэхүүн зэрэг 370 нэр төрлийн барааны гаалийн албан татварыг 5 хувиас 20 хувь хүртэл нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт олгосон. Түүхий болон өртөг бага шингэсэн бүтээгдэхүүнийг гадагш гаргах урсгалыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэгчид, иргэдээ дэмжих нөхцөл бүрдэж байгаа талаар үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцуулж, мэдээлэл өглөө. Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ үеэр зарим нэр төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх боломжийн талаар үйлдвэрлэл эрхлэгчидтэй ярилцаж, санал солилцсон юм. 
 
 
 
Тус аймагт нийт 1055 гаруй өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулж байгаагаас хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 210, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 268, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл 280, барилгын материалын үйлдвэр 64, худалдааны чиглэлийн 52, засвар үйлчилгээ, боловсруулах болон бусад чиглэлээр 181 үйлдвэрлэл эрхлэгч үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Эдгээр үйлдвэрүүдэд 2500 гаруй хүн ажилладаг байна. 2015 онд нийт 1 тэрбум 606.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1 тэрбум 747,7 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс үйлдвэрлэл 9.5 хувиар өсч, борлуулалт 1.6 хувиар буурсан талаар Улсын Их Хурлын даргад аймгийн удирдлагууд танилцууллаа. Мөн 2015 оны жилийн эцсийн байдлаар тус аймагт 3500 гаруй гишүүнтэй 130 гаруй  хоршоо байгаагийн 90 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. 
 
Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал болон албаны бусад хүмүүс ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-20 104.131.209.199

Ажилаа ингэж л хийх хэрэгтэй. Таныг дэмжиж явдаг шүү...

Зочин 2016-03-20 46.101.77.116

Нүдээ олсон бодитой улс орны хөгжилд их нэмэртэй ажлуудыг хэрэгжүүлж байгаад баярлалаа

Зочин 2016-03-20 104.131.89.85

Шударга сайн хүн шүү. Нүдээ олсон бодитой улс орны хөгжилд их нэмэртэй ажлуудыг хэрэгжүүлж байгаад баярлалаа

Зочин 2016-03-20 46.101.19.143

Зөв шүү. Ингэж уулзах тусам ажилчид улам сайн ажиллах урам төрөх болно. Амжилт Амжилт Амжилт

Зочин 2016-03-20 104.131.89.90

Энхболд даргын Ажил үйлс нь үргэлж хиймортой байг Таны хийж байгаа зүйл Нүдээ олсон бодитой улс орны хөгжилд их нэмэртэй ажлуудыг хэрэгжүүлж байгаад баярлалаа

Зочин 2016-03-20 95.211.211.184

Жижиг дунд үйлдвэрлигчдээ дэмжсэн сайхан ажил байна.

Зочин 2016-03-20 46.23.66.106

Ингэж ажил төрөлтэй нь танилцаж байга нь аль аль талдаа их хэрэгтэй санагдлаа

Зочин 2016-03-20 198.7.58.83

Зөв шүү. Ингэж уулзах тусам ажилчид улам сайн ажиллах урам төрөх болно.

Зочин 2016-03-20 95.211.211.182

Zuv ajliig ni sain shalgaj taniltsah heregtei

Зочин 2016-03-20 159.253.145.150

Шударга сайн хүн шүү

Зочин 2016-03-20 159.253.145.150

Энэ сонгуульд таньд саналаа өгнөө. улам ихийг хийж бүтээгээрэй. Монгол улсын иргэн Доржпүрэв.

Зочин 2016-03-20 146.185.28.58

Таньд баярлалаа. Хувь хүний үүднээс чинь хүндэлж дэмждэг шүү.

ломбоо 2016-03-20 108.170.8.164

зөвдөө. ингээд явах хэрэгтэй

болдоо 2016-03-20 107.170.144.142

нүүр тулсан уулзалт болсон нь болждээ. биеээр барьж нүдээр үзсэж бодит байдалтай танилцах хэрэгтэй. энхболд болж байнаа. илүү их амжилт

нараа 2016-03-20 104.131.89.85

жижиг дунд үйлдвэрлэлийг зөв бодлогоор дэмжсэнээр алтай нутгийн ирээдүй гэгээлэг харагдах болно

Нутгийн уугуул 2016-03-20 198.15.118.143

ЖДҮйлдвэр эрхлэгчдийг хуулиар дэмжин ажиллаж байгаа их зөв зүйтэй ажил байна үүнийгээ дагаад ард түмний амьдрал ахуй дээшилж улс орны хөгжилд их түлхэц өгнө.

ард иргэд 2016-03-20 170.75.163.199

жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэдэг чинь улсын эдийн засагт эерэг нөлөөтэй шүү дээ. болж2. алтай нутгийн ард түмэн нь дэмжиж байгаа шүү

ард иргэд 2016-03-20 170.75.163.199

жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэдэг чинь улсын эдийн засагт эерэг нөлөөтэй шүү дээ. болж2. алтай нутгийн ард түмэн нь дэмжиж байгаа шүү

үнэгхэн 2016-03-20 217.170.205.22

үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа нь сайшаалтай юм шүү

Алтайн уугуул иргэн 2016-03-20 198.15.118.143

Нүдээ олсон бодитой улс орны хөгжилд их нэмэртэй ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаад баярлалаа

Зочин 2016-03-20 104.131.209.199

Жижиг дунд үйлдвэрлэл дэмжин хөгжүүлснээр ард түмний амьдрал ахуй дээшилж сайжирна бодлогоор дэмжиж байгаа их зүйтэй хэрэг байна.

багш 2016-03-20 112.72.9.86

Нутгийн минь ард түмэн хэрэгцээтэй зүйл хийжээ. Алтайчууд угаасаа ажилсаг улс. Амжилт хүсье.

Зочин 2016-03-20 162.243.161.194

Хийж бүтээж байгаа нэгнээ газар доор ортол муулах юмаа. Хэнхэгтэй царайлаад хоосон амаар ард түмнийг хуурч байгаа худалч луйварчин нөхдүүдтэй харьцуулашгүй их юм хийсэн хүн

Зочин 2016-03-20 192.71.249.176

Mongolchuud mundag shuu :) iim hudulmurch avyastai humuus

Зочин 2016-03-20 177.67.81.125

Болж байна шдээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ уулзах болсон байхаа. Гаднаас биш дотоодоосоо өөрсдийнхөө хийж бүтээсэн зүйлээ эх орондоо борлуулж боловсруулах хэрэгтэй шдээ Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье

Зочин 2016-03-20 162.243.161.98

Тэртээ тэргүй хийсэн юм ихтэй хүн гэж ард түмэн бүгд хэлнэ

Зочин 2016-03-20 202.126.91.151

Энэ хутгуур Пүрэвсүрэн энд юу хийж яваа билээ. Тэр долдой Эрдэнэчимэг ч яахав гэж бодьёо.

Зочин 2016-03-20 122.201.31.250

Эсгий их өнгөлөг харагдаж байна, айлчлалд зориулж хийчихээгүй бол сайн л байна

Зочин 2016-03-20 73.133.19.139

Umhii ANuusuud har mashinaar l garch irdeggui yum Bol ene buzruudiig songoh Hun Mongold bhgui !!!

Зочин 2016-03-20 182.160.39.233

Entum kompani l GAA-n nuuriig taxalj dee.

Зочин 2016-03-20 59.153.114.194

jinhene pop gar shuu :))