Kitchen all: “Гал тогоо” шоуны азтанууд | News.MN

Kitchen all: “Гал тогоо” шоуны азтанууд

Kitchen all: “Гал тогоо” шоуны азтанууд

“Азтай, одтой, авьяаслаг” оролцогчид маань үндэсний үйлдвэр “Kitchen all" болон “Боловсрол” телевизтэй хамтран зохион байгуулдаг “Гал тогоо” шоуны ялагчаар тодорсон билээ. Өөрсдийнхөө авьяас чадвар, мэдрэмжээрээ ялагч болсон азтануудын сэтгэгдлийг уншигч та бүхэндээ толилуулахад таатай байна.

ГАЛ ТОГООНЫ МААНЬ ӨНГӨ ҮЗЭМЖ, ХИЙЦ ЗАГВАР ҮНЭХЭЭР СУПЕР БОЛСОН

“Гал тогоо” шоуны 1-р ялагч, Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны иргэн П.ПҮРЭВСҮРЭН:

-Би өөрөө ердөө мэдээгүй байсан. Нэг өдөр "Боловсрол суваг" телевизээс “Та гал тогоо шоунд оролцохоор болсон” гээд ярихаар нь гайхаад шоконд орсон. Манай эхнэр бүртгүүлсэн байсан юм билээ. Тэмцээнд оролцож, ялагч болсноос хойш гурав хоногийн дараа “Kitchen all"-оос ирж, манай гал тогооны хэмжээг аваад явсан. Гал тогооны тавилга ирээгүй байхад сэтгэл их догдолсон, ямархуу гал тогоо ирэх бол гэсэн хүлээлттэй байсан. Гал тогооны тавилга авчирч угсрах хооронд хөтлөгч, шүүгч Энхээ ахын ресторанд хоол идээд орой ирсэн. Орж ирээд гал тогоогоо харсан чинь өнгө үзэмж, хийц загвар үнэхээр супер болсон байсан. Бидний хүсэн хүлээж байснаас тэс өөр. Биднээс өнгө үзэмж, хийц загварын талаар юу ч асуугаагүй. Тэд өөрсдөө мэдээд, бүх шийдлийг гаргаж хийж өгсөн нь үнэхээр гайхалтай. Манай гал тогооны тавилгыг хананд тогтоох гэхээр боломжгүй, тогтоц муутай байсан учраас “Kitchen all"-ийн хамт олон маань модоор арматур зангидаж, шинэ хана хийж тогтоож өгсөн.

Бид ойрын гурван жилийн дотор гал тогооны тавилгаа шинэчлэх төлөвлөгөөтэй байсан учраас эхнэрт маань энэ шоу тэмцээнд орох санаа төрж бүртгүүлсэн байна лээ. Түрүүлсний дараа гэртээ “хаан” шиг л байлаа шүү дээ. Хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөчийн нэг хэсэг нь гал тогоонд өнгөрдөг. Тиймээс гал тогоондоо гэр бүлээрээ хоол хийж идээд, халуун дулаан яриа өрнүүлж суух шиг сайхан зүйл гэж хаана байх вэ дээ. Ийм сайхан нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн “Kitchen all” болон “Боловсрол суваг” телевизийн хамт олонд манай гэр бүлийн зүгээс халуун талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе гэж дамжуулъя.

“KITCHEN ALL"-ЫН ХАМТ ОЛОНДОО МАШ ИХ БАЯРЛАЛАА

2-р ялагч, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэн П.АЛТАНТУУЛ:

-Анх нэгдүгээр сард бүртгүүлээд, дөрөвдүгээр сард тэнцсэн гэсэн урилгаа хүлээн авсан. Тэмцээнд орохдоо их л сандарч тэвдсэн дээ. Манайх энэ байшинг шинээр бариад хавар орсон. Яалт ч үгүй л гал тогоо шаардлагатай. Байшин барихад мөнгө их зарцуулсан болохоор бидний хувьд гал тогоо хийлгэх боломж тааруу байлаа. Тэгээд “Боловсрол суваг” телелвизээр зар явахыг хараад бүртгүүлсэн. Тэмцээнд ороод, ялагч болно гэдэг хэцүү юм билээ. Нэлээн тэвчээр, авхаалж самбаа шаардсан. Шоуны ялагч болж чадсандаа хязгааргүй их баярлаж байна. “Kitchen all"-ын хамт олондоо маш их баярлалаа. Шинэ байшин, шинэ гал тогооны тавилгатай болоод бүх ах, дүүгээ цай уулгасан. Шарах шүүгээндээ тогтмол талх барьдаг. Печень хийнэ, тахиа шарна. Эрүүл бүтээгдэхүүн. Өнгөрсөн зун 100 хүний хуримын хоолыг “Hansa” брэндийн плитка болон шарах шүүгээндээ хийж, том ажлын ард гарсан. Хэрвээ гал тогооны шоуны ялагч болж чадаагүй байсан бол лизингээр л авах байсан байх даа.

МАНАЙ ОХИН ГАЛ ТОГООТОЙ БОЛСОН ДАРУЙДАА ДУХОВКОНДОО ТОРТ ХИЙСЭН

3-р ялагч, Баянзүрх дүүргийн 16-р хорооны иргэн Ч.ЭРДЭНЭТУУЛ:

-Би хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Хавар тавдугаар сард фэйсбүүк хуудсаар бүртгүүлээд, “Гал тогоо” шоу тэмцээний сонгон шалгаруулалтад тэнцээд, урилгаа авсан. Манайх дөрөвдүгээр сард шинэ байранд ороод, гал тогооны тавилгаа хийлгэж чадахгүй байсан. Он дуустал өрөө даръя. Түүний дараа боломж байвал гал тогоогоо хийлгэе гэж бодож байсан. Гал тогоотой болохоос өмнө бид халуун тогоонд хоол цайгаа хийж хэрэглэдэг байсан. Эрсдэл ихтэй. Ажилдаа явахдаа хоёр хүүхдээ хоёуланг нь орхиод явна. Ажил дээрээ тайван биш. Үргэлж хоёр хүүхэд рүүгээ санаа зовж яаж байгаа бол, зүгээр байгаа гэж боддог байсан. Харин одоо шинэ гоё, тохилог сайхан гал тогоотой болсондоо маш их баярлаж байна. “Kitchen all”-ийн хамт олондоо маш их баярлалаа гэдгээ танай сайтаар дамжуулан дахин хэлье. Миний хувьд цахилгаан бараа аваад гал тогоо хийлгэх ямар ч боломж байхгүй байсан. Зөвхөн гал тогооны тавилга хийгээд зогсохгүй бүх цахилгаан бараа буюу хөргөгч, плитка, шарах шүүгээ, уур сорогч, хоолны ширээ хүртэл хийж өгсөн. Гал тогоонд маань засвар хүртэл хийж хөшиг өлгөсөн байсан нь маш их сэтгэл хөдөлгөсөн. Өөрийн эрхгүй гал тогоогоо хараад бид бүгдээрээ баярын нулимс унагасан. Тулгамдаад их л сандарсан.

-Цахилгаан бараанууд ямар брэндийнх вэ?

-“Hansa” брэндийн бүтээгдэхүүнүүд. Хэрэглэхэд аюулгүй, эрсдэл багатай. Плиткаа асаалттай нь мартаад явчихлаа гэхэд өөрөө автоматаар унтардаг.

-Дуковоо хэрэглэж үзсэн үү. Ямар төрлийн хоол хийсэн бэ?

-Манай охин гал тогоотой болсон даруйдаа торт хийсэн.

-“Kitchen all” брэндээс цав цагаан үнэхээр гоё гал тогооны тавилга хийж өгчээ. Гал тогооны өрөөний хөшгийг бас хийж өгсөн үү?

-Тийм ээ. Гал тогооны тавилгатай өнгийг нь хослуулж хийсэн байсан.

-Шоу тэмцээнд ороход хүндрэлтэй зүйлүүд юу байв?

-Маш богино хугацаанд хоолны материалуудаа сонгоно. 40 минутын дотор хоол хийж бүрэн дуусна. Анхааралаа сарниулахгүйн тулд бусадтай дуугарах ч боломжгүй байсан. Бүх анхаарлаа л төвлөрүүлж хичээсэн дээ.

ТЕЛЕВИЗИЙНХЭН ЯВСАНЫ ДАРАА ГАЛ ТОГООНДОО ОРООД БӨӨНӨӨР
 ХАШГИРАЛДААД БӨӨН БАЯР БОЛСОН

-Боловсрол телевизийн урилгаар өөрөөсөө гадна 5 жүжигчинтэй хамт орсон. Тэмцээн маш их өрсөлдөөнтэй болсон. Бүгд л KitchenALL-ын гал тогоотой болчих юмсан гэсэн хүсэлтэй байсан. Жүжигчин Эзэнмөнх, Батзориг, Намуун, Баясаа, Мөнхбат, Баярмаа нартай өрсөлдөөд финалд Батзориг бид 2 үлдсэн. Ялагч болсондоо маш их баярласан. Манай гал тогооны тавилга нилээн олон бил хэрэглээд муудчихсан байсан. Гэртээ орж ирээд би гал тогооны хэсгээ таниагүй, нэг л өөр айлд ирчихсэн юм шиг, эсвэл kitchenall-ийн шоүрүүмд байгаа юм шиг санагдсан. Манай гал тогоо маш гоё загвартай. Цэвэр царс модон гал тогоо. Би зөвхөн гал тогооны тавилга хийж өгсөн байх гэж төсөөлж байсан, гэтэл бүр хөргөгч, плитка, шарах шүүгээ, уур сорогч, угаалтуур холигч, хөшиг, гэрлийн абажур хүртэл хийсэн байсан. Үнэхээр хийсэн шиг хийдэг мундаг баг хамт олон байна лээ. Өдөр болгон гал тогоогоо гайхуулаад лайв хиймээр байдаг шүү бүр. Гоё харагдахаас гадна миний гал тогоо хэрэглээнд тохирсон байдал нь гайхалтай. Хүний биеийн эргономик, ажиллах зай талбай, тэр текний шийдэл орон зайг төгс зохион байгуулсан гэж би хэлнэ.

-Яг гал тогоогоо харсан тэр мөчөөсөө хуваалцахгүй юу? 

-Улаан өнгийн хөшигний ард гал тогоог минь нуусан байсан. Нэг хоёрын гурваа гээл хөшиг буулгахад нөхөр бид хоёр бүр шоконд орсон. Жүжигчин хүн чинь хамаагүй сэтгэл хөдлөлөө гаргаад байх хэцүү байдаг юм байна лээ. Шууд л асгартал уйлмаар санагдаж байсан. Телевизийнхэнийг явсаны дараа бид хэд баахан хашгиралдсан, шөнөжин гал тогоондоо юм ярьж суусан.

ГАЛ ТОГОО АВЧРААД, УГСАРЧ ҮЗҮҮЛЭХЭД ГЭНЭТИЙН СЮРПРИЗ БОЛДОГ ЮМ БИЛЭЭ

5 дахь буюу сүүлийн ялагч, жүжигчин Н.МӨНХСОЁЛ:

-Хамгийн анх жүжигчин Аглуу (СТА Л.Баттулга) ах санал болгосон юм. Аглуу ах манайхыг шинэ байртай болсныг мэдээгүй байсан. Тухайн үед тохироо нь бүрдсэн байсан. Байраа тохижуулаад, гал тогоогоо ямар өнгөөр, яаж тохижуулах талаар гэрийнхэнтэйгээ ярилцаж байсан юм. “Гал тогоо” шоунд орохдоо түрүүлнэ гэж ердөөсөө бодоогүй. Зургаан хүн өрсөлдсөн. Нэг минутад материал цуглуулахад маш хурдан, 10 секунд болоод өнгөрсөн юм шиг л санагдсан. Урд нь хоолны клуб ажиллуулж байсан. Төрөл бүрийн амтлагч болон янз бүрийн хоол хийх мэдлэгтэй байсан учраас шоунд түрүүлэхэд минь дөхөм болсон байх. Тэгээд гал тогоо авчраад угсарч үзүүлэхэд гэнэтийн сюрприз болдог юм билээ.

Төсөөлж байснаас тэс өөр, орчин үеийн загвар хийцтэй, нов ногоон өнгөтэй, шинэ абажур, хөшиг зэргийг нэмж хийж өгсөн. Бүх зүйл нь зохицоод, гоё харагдаж байсан. Италийн эко тавилга. Будаг нь ямар нэгэн үнэргүй, эрүүл мэндэд нийцсэн байдаг юм билээ. Манай гэр бүлийг орчин үеийн гал тогоотой болгож, амттай сайхан хоол хийж идэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн “Kitchen all”-ын хамт олондоо баярлалаа гэдгээ танай сайтаар уламжилъя.


ЭНЭ ЖИЛИЙН ТАВАН ЯЛАГЧИЙН ГАЛ ТОГООНЫ ТАВИЛГЫН ЗАРДАЛ АЙЛ ТУС БҮРТ ӨӨР ӨӨР ГАРСАН

“Kitchen all”-ын ууган ажилтан, ерөнхий дизайнер Б.МӨНХБАТ:

-Азтай, одтой, авьяаслаг таван ялагчид зориулж гал тогооны тавилгыг хийхдээ бид АНУ болон Итали улсаас цэвэр мод болон модон хуулга оруулж ирдэг. Тэр бүтээгдэхүүнээрээ хийсэн. Манай үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүнүүд болдог. Байгалийн гаралтай, эрүүл ахуйн шаардлага хангасан "эко" материалууд. Тавцангийн хувьд кварц, байгалийн, HPL зэрэг тавцанг хэрэглэсэн. Энэ жилийн таван удаагийн шоуны ялагчдын гал тогооны зардал айл тус бүрт өөр өөр буюу 7-20 саяын хооронд гарсан. Цахилгаан бараа гэхэд дунджаар 6,5 сая төгрөг болсон. Байгууллагын зүгээс мөн цахилгаан барааг үнэ төлбөргүй өгдөг. Манай байгууллага “Гал тогоо” шоуг “Боловсрол суваг” телевизтэй хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж байна. Үзэгчдийн таашаалд нийцсэн нэвтрүүлэг болсон. Энэ жилийн шоундаа аль болох энгийн иргэд оролцуулахыг хүсч, сонгон шалгаруулж авсан. Ялагч нарынхаа гал тогоог ер нь орчин үеийн хийц, загвар сонгож хийж өгсөндөө маш их баяртай байна.

Л.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж