ЕХ, Турк хоёр цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2016.03.20-нд нийтлэгдсэн

ЕХ, Турк хоёр цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрлээ

 

Фото: Francois Lenoir / Reuters

Европын холбоо, Турк хоёр дүрвэгчдийн хямралын талаар тохиролцоогоо хийлээ. Гуравдугаар сарын 18-ны өдөр Брюссель хотноо хоёр хоногийн хэлэлцээрийн дүнд дүрвэгчдийн асуудлаар багц баримтуудад гарын үсэг зурлаа.

 

“Бид дүрвэгсдин асуудлаар төр засгийн  хоорондын болон Туркийн ерөнхий сайдтай  санал нэгдсэн гэрээ байгууллаа” гэж Европын зөвлөлийн дарга Дональд Туск мэдэгдлээ. Гуравдугаар сарын 20-ноос эхлэн Грект хууль бусаар орж ирсэн цагаачдыг Туркт буцаах болно хэмээн мөн энэ талаар Чехийн ерөнхий сайд Богуслав Соботка  мэдээлэв.

 

Ийнхүү тэд хууль бусаар цагаачлагчдыг  Туркт буцаан оронд нь тэндээс Европт амьдрахыг зөвшөөрсөн дүрвэгчдийг авч байхаар ажиллах бөгөөд дөрөвдүгээр сарын 4-нөөс эхлэн хууль бус цагаачдыг буцаахаар болж байна.

 

Европын холбоо  Туркт гурван тэрбум еврог дүрвэгсдийг байрлуулахад нь туслахаар өгөх ажлаа түргэтгэхээр болжээ.  Мөн өөр гурван тэрбум еврог 2018 он хүртэл хугацаанд Туркт өгөх гэнэ. ЕХ-ны удирдлага Туркийг ЕХ-ны гишүүн болгох хэлэлцээрээ хурдасгахаар амлажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж