Дани улс харилцан зөвшилцөөгүй бэлгийн хавьтлыг хүчингийн хэрэгт тооцов | News.MN

Дани улс харилцан зөвшилцөөгүй бэлгийн хавьтлыг хүчингийн хэрэгт тооцов

Дани улс харилцан зөвшилцөөгүй бэлгийн хавьтлыг хүчингийн хэрэгт тооцов

Дани улс харилцан зөвшилцөөгүй бэлгийн хавьтлыг хүчингийн хэрэгт тооцов

Дани улсын парламент өчигдөр (2020.12.17) хүчингийн гэмт хэрэгт хариуцлага тооцох шинэ хуулийн төслийг баталжээ. Уг хуулийн дагуу харилцан зөвшилцөлгүй үйлдсэн бэлгийн хавьтал бүрийг хүчингийн хэрэгт тооцохоор болсон байна.Ингэснээр Дани улс нь зөвшилцөөгүй бэлгийн хавьтлыг хүчингийн хэрэгт тооцсон Европын 12 дахь улс болжээ.

Өнөөг хүртэл хэрэгжиж байсан хуулиар сэжигтэн хүч хэрэглэснийг, эсвэл хохирогч эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсныг шүүхийн өмнө батлан харуулах шаардлагатай байжээ. Шинэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж.

Швед улс 2018 онд үүнтэй ижил хуулийг баталсан ба тус улсад хүчингийн хэргээр шийтгүүлэх хүний тоо 75 хувиар нэмэгдсэн байна. Дани улсын хувьд жил бүр 11 мянга гаруй эмэгтэй хүчиндүүлдэг, эсвэл хүчиндэх зорилготой халдлагад өртдөг гэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-18 59.153.115.145

Төгс хууль

Avatar

Зочин 2020-12-18 202.9.40.33

Юун зөвшилцөл вэ ! Дуугүй байна гэдэг чинь зөвшөөрсөны мөн тааламжтай байна гэсэны баталгаа шүү дэ !

Avatar

Зочин 2020-12-18 103.26.193.75

hen durtain untaj hevtjiheed shuuhed uguul buruutan bolgosg shdee

Avatar

zochin 2020-12-18 202.179.15.71

manaid bas tegmeer bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж