Японы дизайнерууд өндөр үнээр "нүүр" худалдан авч, зарж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

Японы дизайнерууд өндөр үнээр "нүүр" худалдан авч, зарж байна

Японы дизайнерууд өндөр үнээр "нүүр" худалдан авч, зарж байна

Японы нэгэн багны дэлгүүр хүмүүсийн зургаас сэдэвлэн бодит мэт харагддаг нүүрний баг бүтээж зарах болжээ.

Дэлгүүрийн эздийн хэлснээр өдгөө хүмүүс хэзээнээс ч илүү ихээр маск зүүх болсонтой холбоотой зарим хүмүүс энгийн маскнаас илүү ямар нэг онцгой зүйл хайх болсон аж. Эхэндээ хүмүүс энгийн нэг удаагийн маскнаас илүү олон өнгөтэй, зурагтай гэх мэт маск сонирхож байсан бол сүүлийн үед бүр ч онцгой зүйл эрж хайх болжээ.

Токиод байрладаг "Каменя Омото" дэлгүүр онцгой зүйл хайсан үйлчлүүлэгчдийнхээ хүсэлд нийцүүлж, өөр хаана ч байхгүй маск буюу баг бүтээсэн нь энэ аж.

Тус дэлгүүр энэхүү бүтээлдээ зориулж хүмүүсийн нүүрний хэвийг 40 мянган иенээр худалдаж авдаг байна. Удалгүй чадварлаг уран бүтээлчид ажилдаа орж, хэдхэн цагийн дараа гэхэд бодит мэт харагдах тус баг бэлэн болж, 98 мянга орчим иенээр  зарагдах аж.

Мөн баг зарагдмагц тухайн багийг бүтээсэн нүүрний эзэн хувь хүртдэг байна. Иймд маш олон хүн тус дэлгүүрт хандаж, нүүрээ зарах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх болжээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж