О.Үйтүмэн олимпийн эрх авлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

О.Үйтүмэн олимпийн эрх авлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.20-нд нийтлэгдсэн

Казахстаны Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө боллоо. Энэ өдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд О.Үйтүмэн барилдаж, Бразил зорих эрхээ авлаа. Тэрээр БНСУ, Кыргызстаны бөхчүүдийг илүүрхэн хожиж, их шөвөгт үлдсэн юм. Улмаар хагас шигшээд Энэтхэгийн Энэтхэгийн Сомверийг 10:0-оор хожин "РИО-2016" олимпийн наадмын ээлжит эрхийг эх орондоо авчирлаа. Түүний хувьд 2012 оны Зуны олимпийн наадамд оролцож байсан юм.

Оргодолын Үйтүмэн – ”Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, армийн дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, 2012 оны Зуны олимпийн наадамд оролцогч.

Бразил улсад ирэх наймдугаар сард болох Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын Ази тивийн сонгон шалгаруулалтын энэхүү тэмцээнээс манай чөлөөтийн баг тамирчид гурван эрхтэй боллоо. Эрэгтэй 86 кг-ын жинд О.Үйтүмэн, эмэгтэй 53 кг-ын жинд Э.Сумъяа, 58 кг-ын жинд П.Орхон нар РИО-гийн эрхийг эх орондоо авчирсан.

П.Орхон

Э.Сумъяа

Манай чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс эрэгтэй 4, эмэгтэй 2 жинд нийт 6 олимпийн эрх авсан билээ. Тиймээс Казахстанд үлдсэн зургаан эрхийн төлөө өрсөлдсөнөөс гурвыг нь авч чадлаа. Ийнхүү чөлөөт бөхийн баг тамирчид РИО-г зорих есөн эрхтэй боллоо. 

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

чөлөөт 2016-03-20 103.9.91.214

Үйтүмэн, Орхон, Сумьяа нар аль нутгийн бөхчүүд үү би Өвөрхангайх гэж бодож бна гурвуулаа зөвүү

Зочин 2016-03-20 202.72.246.20

Манай алдарт боксчин Үйтүмэнг гэж бодлоо ш дээ. :))

Зочин 2016-03-20 122.201.31.128

Манай 86 97кг олимп дэлхийд очоод үнэхээр бярдуулаад бааварлуулдаг юм байна лээ. 125-н Ооно Чука одоо болжээ. Нэг буриадад 2 жил дараалж хусууллаа Mongolian open-д. Сүүлдээ бүүр Пүрэвдагвыг ч барахаа байж. Олимпод Оросоос гэхэд буриадууд ирэхгүй мундаг мундаг уулынхан ирнэ бас иран америк түрэг гүрж азарууд ирнэ ааяаа монголын хүнд жин бүрхэг байна даа

дэмжигч 2016-03-20 203.169.50.62

УРАГШАА ЗАЛУУСАА, ОЛИМПИЙН АЛТЫН ТӨЛӨӨ...

Зочин 2016-03-20 182.160.39.233

Bayar xurgie ta nartaa

Чөлөөтэй бөх 2016-03-20 202.9.40.35

Үйтүмэндээ олимпт амжилттай барилдахыг ерөөж байна. 48-д үзэх охин алга уу. Болохгүй бол гавъяатаа л барилдуулхаас цаадах чинь монгол говиос зодог тайлах болоогүй гэдгээ харуулсан шүү.

Зочин 2016-03-20 103.229.120.187

Altan medali avlaa

Зочин 2016-03-20 150.129.142.163

Bayar xurgie