Оюутан шатарчид Азийн аваргын онлайн тэмцээнд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

Оюутан шатарчид Азийн аваргын онлайн тэмцээнд оролцож байна

Оюутан шатарчид Азийн аваргын онлайн тэмцээнд оролцож байна

Энэ жил Иран улсад зохион байгуулагдах байсан Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн дэлхий нийтээрээ цар тахлын бэлэн байдалд шилжиж, цуцлагдсан хэдий ч шатрын спортын цахимаар тоглож болдог давуу талыг ашиглан Иран улсын оюутны спортын холбоо, Азийн оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран Оюутны Ази тивийн аварга шалгаруулах онлайн тэмцээнийг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс 29-ний өдрүүдэд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулж байна.

Тус тэмцээнд манай Монгол улсаас 4 эмэгтэй, 4 эрэгтэй, нийт 8 оюутан тамирчид багийн ахлагчид болон холбогдох төлөөлөгчдийн хамт дараах баг, бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Монголын оюутны багийн төлөөлөгч:

МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан

Монголын оюутны баг, тамирчдыг хариуцсан мэргэлжилтэн:

МОСХ-ны гадаад харилцааны менежер Ж.Энхнаран

Эрэгтэй баг:

Багийн ахлагч: ҮШБ-ийн дасгалжуулагч, ДШХМ С.Ган-Од

Гишүүд: ОУМ Ү.Агьбилэг

              ДШХМ Э.Энхнар

              ДШХМ Б.Гарьдмагнай

              Х.Болд

Эмэгтэй баг:

Багийн ахлагч: ДШХМ Б.Ану

Гишүүд: ОУМ О.Өлзийхишигжаргал

              ДШХМ Э.Хулан

              ДШХМ Н.Наран-Эрдэнэ

              ДШХДМ Т.Номиндалай

Тэмцээн Швейцарь системээр 9 өрөг цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт 10 секундын нэмэгдэлтэй рапид төрөлд эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгуулагдах бөгөөд дараах төрөлд аваргууд тодрох юм.

– Эрэгтэй ганцаарчилсан /хувийн дүнгээр/

– Эмэгтэй ганцаарчилсан /хувийн дүнгээр/

– Эрэгтэй багийн /эрэгтэй багийн хамгийн сайн тоглосон 3 тоглогчийн нийлбэр дүнгээр/

– Эмэгтэй багийн /эмэгтэй багийн хамгийн сайн тоглосон 3 тоглогчийн нийилбэр дүнгээр/

– Холимог багийн /эрэгтэй, эмэгтэй багийн дээр тооцогдсон нийлбэр дүнгээр/

Эмэгтэй ангилалд Ази тивийн 11 орны 37 оюутан шатарчин, эрэгтэй ангилалд 13 орны 48 оюутан шатарчин оюун ухаанаа цахимаар сорин өрсөлдөж байна. Мөн тэмцээний эмэгтэй ангилал арванхоёрдугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулагдаж байгаа буй юм. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр эмэгтэй ангиллын аваргууд тодорсон бол эрэгтэй ангиллын тэмцээн арванхоёрдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд www.chess.com цахим сайт дээр үргэлжлэн зохион байгуулагдана.

Эмэгтэй ангилалд долдугаар өргийн дараах байдлын дүнгээр Мон-Алтиус дээд сургуулийн тамирчин, ДШХМ Э.Хулан 6 хожилтой тэмцээнийг хошуучиллаа.

Тэмцээний дүн болон жагсаалтыг дараах холбоосоор орж харна уу.

Эмэгтэй —> http://chess-results.com/tnr542942.aspx?lan=1&art=1&rd=7…

Эрэгтэй —> http://chess-results.com/tnr542945.aspx?lan=1&art=0…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж