Улаанбаатараас хөдөө орон нутаг руу гарах хөдөлгөөнд өнөөдөр (2020.12.18) 06.00 цагаас эхлэн түр хязгаарлалт тогтоов.
Засгийн газар, УОК-оос Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, зэрэглэл бууруулсантай холбогдуулан энэ сарын 13-нд Хот хоорондын хөдөлгөөний журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу эрүүл мэндийн шалтгаан, албан томилолт, буяны ажилд оролцох хүмүүсийг Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний хариуг үндэслэн хотоос гаргах юм.
Covid-19-ийн голомттой аймгаас хот руу ирэх хүмүүс тухайн аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авч, PCR шинжилгээ өгөх ёстой. PCR лаборатори байхгүй бол түргэн оношлуураар шинжилгээ өгөх юм. Мөн түлш, шатахуун, хүнс болон малын тэжээл тээвэрлэх ачаа тээврийн жолооч нарыг PCR шинжилгээг үндэслэн хотоос гаргах зохицуулалттай.
ЗТХЯ-ны зөвшөөрлөөр орон нутаг нислэг үйлдэх боломжтой бөгөөд дээрх хязгаарлалттай ижил байх юм. Уул уурхайн компаниудын ажилтнуудын ээлжийг 28 хоногт нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 11 хоногийн өмнө нэг удаа сольсон байна. Дараагийн ээлжийг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар холбогдох албаныхан ажиллаж буй юм байна.
Б.ЖАРГАЛ
үйлдвэрлэгч 2020-12-18 66.181.161.1
замын үүдиин ганц цегииг ажиллуу лж нэвтрүүлж чадахгүй улс байгаад ямар улс вэ хятадууд шоолж байна шүү МУНАГСҮХ очиж тууз хайчлаач арчаагүй популист нээлтэнд очиж хүн тэвэрнэ хор найруулна авгайтайгаа хүүхдиин газар булаана эрчим хүч самраана
Зочин 2020-12-18 122.201.24.104
Нээлттэй байж байгаад өнөөдрөөс хааж байгаа бол яагаад? Шалтгаан нь??? Сурвалжлагч нар сэдвээ ойлгомжтой бичиж бай л даа!!!
Зочин 2020-12-18 202.21.98.238
UUL UURHAIN AJIL 3 EELJEER 28/14 YAVDAG SHUU DEE. ENE ULSIIN EDIIN ZASGIIG CHINI SUHRUULCHIHGUI TULD UDUR SHUNUUR AJIL ZOGSOHGUI YAVDAG. INGEHIIN TULD 14 HONOG TUTAMD EELJ SOLIH SHAARDLAGATAI BOLNO. UUNIIG OILGOH TIIM HETSUU GEJ UU??? ERGUU UOK AJLAA HIIJ CHADAHGUI BOL CHADDAG HUMUUST NI ZAIGAA TAVIJ UGUUD ZAILAACHEE!!!
1 2020-12-18 202.126.89.221
Газар ухаж гадныханд уйлчилснээрээ эх орноо тэжээж байна гэж бодож байвал том эндуурэл шуу!!! Ухалгуй амьдарч болж л байсан, цаашид ч болно. Ирээдуйгээсээ хулгай хийгсэд бол хоронго оруулалт нэрээр зээл авч ур ашиггуй зуйлд зарцуулж амьдрах, уул уурхай эрхлэх…
Малд 2020-12-18 92.223.73.81
Коронагоороо үхээч муу орк. Чи уул уурхайн хүчинд идэх хоолтой байгаа. Ийм мал оркуд нэг бол хавдар нэг бол аваараар чадрах болтугай зурагны өмнө нь зул асаж сэмжээрээ нүүрээ бүтээгээрэй 9 үеэрээ