Роберт Левандовски, Сон-Хын Мин нар шилдгээр шалгарав

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

Роберт Левандовски, Сон-Хын Мин нар шилдгээр шалгарав

Роберт Левандовски, Сон-Хын Мин нар шилдгээр шалгарав

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “The Best FIFA Football Awards” оны шилдгийг тодруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр (2020.12.18) анх удаагаа цахимаар явагдлаа.

  • FIFA-ийн оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин – Роберт Левандовкси (Байерн Мюнхен)

  • FIFA-ийн оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин – Льюси Бронз (Манчестер Сити)
  • FIFA-ийн оны шилдэг эрэгтэй дасгалжуулагч – Юрген Клопп (Ливерпүүл)
  • FIFA-ийн оны шилдэг эмэгтэй дасгалжуулагч – Сарина Вьеман (Нидерландын эмэгтэй шигшээ баг)
  • FIFA-ийн оны шилдэг эрэгтэй хаалгач – Мануэль Нойер (Байерн Мюнхен)
  • FIFA-ийн оны шилдэг эмэгтэй хаалгач – Сара Бухадди (Олимпик Лион)
  • FIFA оны бэлгэдлийн шигшээ баг – Алиссон Бекер (Ливерпүүл), Трент Александр Арнолд (Ливерпүүл), Алфонсо Дэвис (Байерн Мюнхен), Серхио Рамос (Реал Мадрид), Виржил Ван Дик (Ливерпүүл), Тиаго Алкантара (Байерн Мюнхен/Ливерпүүл), Кевин де Брюйне (Манчестер Сити), Жошуа Киммих (Байерн Мюнхен), Кристиано Роналдо (Ювентус), Роберт Левандовски (Байерн Мюнхен), Лионель Месси (Барселона)

  • Пушкашийн нэрэмжит оны шилдэг гоол – Сон Хын Мин (Тоттенхэм Хотспур) – Английн Премьер лигийн хүрээнд Бөрнли багийн эсрэг хийсэн ганцаарчилсан гоол

  • FIFA оны шилдэг хөгжөөн дэмжигч – Маривалдо Франциско да Силва (Бразил) – Тээврийн хэрэгслээр зорчих мөнгөгүй байсан учир хайртай багийнхаа тоглолтыг үзэх гэж 12 цаг алхаж, гурван хот дамжжээ.
  • FIFA оны шударга тоглолтын шагналт – Маттиа Аньесэ (Итали) Тоглолтын үеэр эсрэг багийнх нь тоглогч ухаан алдаж газарт унахыг хараад аюулгүй газар хүргэж, анхны тусламж үзүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж