Дэлхийн Шатрын Холбооны 91 дэх конгресс энэ сарын 1-нээс 6-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдлаа.
Энэхүү конгресс дээр Их мастер цолны гурван нормын болзол биелүүлээд байсан Орхон аймаг, Эрдэнэт хотын уугуул, "Дагшаахүү" шатрын клубын тамирчин, Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн сурагч, ОУХМ Д.Батсүрэн 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийтлэгдсэн Дэлхийн Шатрын Холбооны стандарт гадаад чансаа бодолтоор гадаад чансаагаа +23.2-оор нэмэгдүүлж, гадаад чансаа 2500 давсан амжилтаар шатрын спортын ноён оргил болох ИХ МАСТЕР цол хүртэхээр боллоо.
Ингэснээр Д.Батсүрэн Монгол Улсын эрэгтэйчүүдийн 8 дахь Их мастер цолтон болж, Монгол Улсын хамгийн залуудаа шатрын спортын Их мастер цолонд хүрсэн тамирчны рекорд амжилтыг 16 настай шинэчлэн тогтоож байна.




Холбоотой мэдээ