Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг өчигдөр (2020.12.17) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Тус хуулийн төслийг боловсруулж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж, тайлагнасан боловч шимтгэл төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр тусгажээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлэн ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх аж.
Уг хуулийн үйлчлэлд 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.
Covid-19-ийн улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд ихэнх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрээд буй юм.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-12-18 139.5.217.214
Тэтгэврийн зээл тэглүүлээгүй хүмүүст ядаж сая төгрөгөө даруй өгнө үү!!!!
Иргэн 2020-12-18 150.129.143.73
Бас л ялгаварлалаа. НДШ-ээ төлөөд зохицуулаад явсан нь яахав. Урамшуулах уу?
30,0 тэрбум гэдэг чинь цар тахлын үед үүсэн үү? Эсвэл бүгдийг нь хамаад өршөөж байгаа юм уу?
Энэ засгийн ямар ч шийдвэрийг гарсных нвь дараа нэлээд ажаиж байгаад л итгэхгүй бол хэцүү хэцүү юм гаргаж байна шүү. Барьцгүй гэдэг байх аа.
Irgen 2020-12-18 64.119.17.85
Ardchilsan huvisgal yalsanii 100 jileer Ardiin nam irged aj ahuin negjee nrg urshuuduggui yjm bh da
ӨӨ 2020-12-18 64.119.25.134
БАС ДАХИАД Л ӨРТЭЙ НЬ ЗАВШИЖ ӨРГҮЙ НЬ ХОХИРОХ УУ?
иргэн 2020-12-18 202.179.26.238
ТИЙМЭЭ.