Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, шийдвэр гаргана | News.MN

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, шийдвэр гаргана

COVID-19

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, шийдвэр гаргана

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, шийдвэр гаргана

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монголбанкны Ерөнхйлөгчийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А-143 дугаар тушаалаар “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ажиллах журам"-ын 2.3 дахь заалтыг үндэслэн, Мөнгөний бодлогын хороо 2020 онд улирал бүр ээлжит хуралдаан хийх товоо зарласан.

Энэ оны отгон ээлжит худалдаан товлосон ёсоор өнөөдөр (2020.12.18) болж, Covid-19 цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах ажээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо Covid-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдсан билээ. Энэхүү хуралдаанаар:

  1. Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх;
  2. Банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох;
  3. Эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
  4. Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэр гаргасан юм.

Энэ нь Covid-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ.

Эдийн засаг Covid-19 цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7 хувиар агшсан бол гуравдугаар улиралд уналт -3.1% болон саармагжиж, тѳлбѳрийн тэнцлийн тѳсѳѳлѳл сайжирсан. Цар тахлын дотоод тархалтыг хумихаар арваннэгдүгээр сард тогтоосон хѳл хорионы арга хэмжээнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, дунд урт хугацаанд эерэг нѳлѳѳтэй байсан боловч богино хугацаанд эдийн засгийн үйл ажиллагааг хумьснаар сэргэлт удаашрах тѳлѳвтэй байна.

Дэлхийн эдийн засгийн идэвхжил 2020 оны сүүлийн хагаст сэргэж буйг бодит эдийн засаг, санхүүгийн зах зээл, түүхий эдийн захын үзүүлэлтүүд илэрхийлж буй юм. Эхний вакцинууд амжилттай туршигдан, дуусах шатандаа орж буй хэдий ч цѳѳнгүй улс оронд вирусийн хоёр дахь болон гурав дахь давалгаа үргэлжилж, эдийн засгийн цаашдын төлвийн тодорхой бус байдал өндөр хэвээр байна.

Төв банк Covid-19 цар тахлын сѳрѳг нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг нэмэгдүүлж, санхүүжилтийн өртгийг бууруулан дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлнэ гэж тооцжээ.

Монголбабнк өрхийн болон аж ахуйн нэгжийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн зохистой арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-18 103.68.107.106

Ойлгох тэнхээ алга. Аль 11/24-нд 6хувь болчихсон биздээ

Avatar

zochin 2020-12-18 150.129.142.35

Yostoi oilgohgui yum bna. Bodlogiin khuu 6% bolchihson gej oilgood bgaa. Hudlaa bsan yum uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж