Агаарын бохирдолд температурын инверс хэрхэн нөлөөлдөг вэ? | News.MN

Агаарын бохирдолд температурын инверс хэрхэн нөлөөлдөг вэ?

Агаарын бохирдолд температурын инверс хэрхэн нөлөөлдөг вэ?

Агаарын бохирдолд температурын инверс хэрхэн нөлөөлдөг вэ?

Улаанбаатар хотын хийн мандал, ялангуяа өвлийн улиралд утаа тортогтой бараан тэнгэр, чийг тунадас багатай хавар, намрын цагт улаан шороо угалзалсан орог саарал огторгуй болох нь юуных вэ? Энэ бол температурын инверсийн нөлөөгөөр агаарт манантаж, будантсан мэт байдал бий болж буй үзэгдэл аж. Энэ нь агаар мандлыг бохирдуулах хүчин зүйл болдог байна.

Температурын инверс нь агаарын нэвчих үйлдэлд малгай болон халхлах ба агаарын эргэлтэд саад болдог аж. Босоо чиглэлд хөгжих ёстой байсан агаарт малгай хэлбэрийн үүлс хэвтээ чиглэлд урвуу тархаж эхэлдэг байна.

Улаанбаатар хот уулс, голын хөндийд байрладгийг та бүхэн мэднэ. Ийм газар агаарын ерөнхий орчил урсгалын нөлөөн дор үүсэх салхины хүч бага байдаг. Түүнээс гадна бичил уур амьсгалын тодорхой нөхцөл бүрдсэн байдаг. Үүнээс шалтгаалж утаа хий, тоос тортог манай хотоос шилжиж зайлахгүйгээр удаан хугацаагаар тунаж өтгөрч байгаа нь тэр аж.

Мөн бичил уур амьсгалын нөхцөл тухайлбал, уул хөндийн салхины горимд захирагдаж, төрөл бүрийн эх үүсвэрээс гарч байгаа утаа хий, ялангуяа гэр хорооллын утаа үүр шөнийн цагаар уулын жавар салхинд ээрэгдэж, хүний амьсгалах агаарыг бохирдуулдаг байна.

Өвлийн улиралд газрын гадарга температурын инверс нимгэн үүлэн давхарга бий болгон манантуулснаар үзэгдэх орчин хязгаарлагддаг бол хүйтэн агаар дээр дулаан агаар тогтсоноос болж фронтын инверс үүсдэг аж. Дулаан агаарыг дээш шахахад энэ нь хөрч, үүлний хэвтээ давхарга болон хувирдаг. Энэхүү үүлэн давхарга хангалттай зузаан болох үед бороо, цас ордог байна.

Манай орон өвлийн улиралд хийн мандлын их даралтын бүсэд оршдог учраас гол төлөв тэнгэр цэлмэг байдаг. Үүнээс болж газрын гадарга хүчтэй хөрсний улмаас температурын урвуу үе тогтох нь элбэг байдаг. Үүнийг температурын инверс гэж нэрлэдэг байна. Энэ нь утаа хийг дээш дэгдэн сарних процессыг боогдуулдаг нэг нөхцөл ажээ.

Улаанбаатар хот далайн түвшнээс дээш өргөгдсөн, нөгөөтэйгүүр цэлмэг өдөр зонхилдог учраас агаарыг бохирдуулагч элемент нэгдэл нь нарны хэт ягаан туяаны нөлөөн дор фото химийн урвалд орж задран, хийн элементийн нэгдлийг үүсгэх үндэстэй байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-18 192.82.75.116

Ямарч үед агаарын бохирдол хэвийн байх естой.Мэдлэг чадвартай арван инженер агаарын бохирдлыг бууруулж чадна.

Avatar

Зочин 2020-12-18 192.82.73.251

Сайжруулсан түлшиндээ биш салхи л улаанбаатарчуудад хэрэгтэй бололтой

Avatar

Zochin 2020-12-18 202.9.47.26

Ийм нөхцөлд Агаарын чанараа сайжруулахын тулд юу хийх талаар бичвэл уг нь зүгээрсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж