Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллалаа

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллалаа

Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/449 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/577, дүүргийн Засаг даргын А/351 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны хооронд “Томуугаас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна.

Энэ жил томуугийн вакцин 6 сартайгаас 9 насны сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүд, эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнийг улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулах юм.

Тус аяны хүрээнд Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, 21 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтад шаардлагатай эмнэлгийн анхан шатны хэрэгслүүдийг 2020 оны 10 дугаар сарын 05-ний өдөр хүлээлгэн өглөө. Үүнд: нэг удаагийн бээлий, амны хаалт, хэл дарагч, гар ариутгагч, спирт денартурат 75%, шатахуун, шархны наалт, тараах материал, ханын постер зэрэг нийт 10 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж