Дүүргийн Засаг даргын 2020 оны “Шуурхай штаб байгуулах тухай” А/449 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг дамжуулах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, голомтод хүрэлцэн очиж хариу арга хэмжээ авч ажиллах зорилго бүхий Шуурхай штабыг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллуулж байна.
Шинэ төрлийн Коронавирусийн халдвараас сэргийлэх, илрүүлэх, хяналт, тандалт зохион байгуулах Хан-Уул дүүргийн Шуурхай штаб дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр 24 цагаар ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн Шуурхай штабын утас: 83120466
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Онцгой комисс