Хан-Уул дүүргийн Онцгой комиссын ээлжит 18 дугаар шуурхай хурал 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өглөөний 10:00 цагт шуурхай боллоо.
Хурлаар Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар цар тахлын үеийн нөхцөл байдал, 2020.11.17-ны өдөр хэрэгжүүлж хийсэн ажлууд болон цаашид анхаарах асуудлыг дүүргийн Онцгой комисст танилцууллаа.
Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллах талаар дараах үүрэг даалгаврыг Онцгой комиссын гишүүдэд өглөө.
Үүнд:
*Хаяг тодорхойгүй, эрсдэлтэй иргэдийг илрүүлж, хяналтад авах
*Халамжийн мөнгө авдаг дансгүй иргэдийг хороодоор дамжуулан карттай болгох асуудлыг шийдвэрлэх
*Нөөцийн махны борлуулалтын цэгүүдэд халдвар хамгааллыг дэглэмийг сахиулах
*Дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлэх
*Хог хаягдал болон халтиргаа, гулгаа үүссэн нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх
*Шахмал түлшний борлуулалтын цэг дэх хяналт, шалгалт, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах зэрэг бусад шуурхай авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах чиглэл өглөө.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Онцгой комисс
Холбоотой мэдээ