Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон энэ цаг үед ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлын төлөө онцгой нөхцөлд 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчдад нэн хэрэгцээтэй хамгаалах хэрэгсэл, халуун савтай аарцыг ажиллаж байгаа газар нь хүргэн өгч, халдварт өвчнөөс хамгаалах дэмжлэг үзүүллээ.
Дүүргийн хэмжээнд 400 гаруй цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эрсдэлд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдад халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримталж, өөрсдийнхөө эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахгүй хариуцлагатай ажиллахыг хүслээ.
Эх сурвалж: ХУД
Холбоотой мэдээ